gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.18
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.18
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.18
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Бөхчулуунд дуулах боломж олгосонгүй хэмээн Австралийн “The Voice” шоуны шүүгчид санал зөрөлджээ

О.Хандмаа
Соёл урлаг
2020-06-23
3392
Twitter logo

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан сайхан мэдээг бид өмнө нь дуулгаж байсан юм. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан. Г.Бөхчулуун дөрвөн шүүгч дасгалжуулагчаас Гай Себастьяныг сонгож, түүний багийн гишүүн болсон юм.

Тэгвэл Г.Бөхчулуун “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэл гэх залуутай өрсөлдсөн байна. Тэд хамтдаа алдарт "Earth Song" дууг тайзнаа амилуулсан юм.

Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем

Харин тус үзүүлбэр шүүгчдийн сэтгэлийг гонсойлгож дууны хуваарилалтаа тэгш бус хийсэн хэмээх шүүмжлэл дагуулжээ. Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем, Келли Роуланд нар Г.Бөхчулуунд ижил тэгш боломж олгож, дуулах орон зай өгсөнгүй, зүгээр л Жонни Мануэлийн үзүүлбэрийг тодотгож арын албанд нь ажиллах шиг боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем “Энэ үзүүлбэр халз тулаан байж чадсангүй. Шударга бус байна шүү дээ. Хоёр уран бүтээлчид дуулах боломжийг тэнцүү өгөх ёстой” гэжээ.

Үзэгчид ч мөн Г.Бөхчулуунд дууг тэнцвэртэй хуваарилсангүй хэмээн урам хугарч буйгаа цахим ертөнцөд илэрхийлж, сэтгэгдлээ үлдээсээр байна. Тэдгээрээс дурдвал:

Энэ үзүүлбэр халз тулаан болж чадсангүй. Бөхөө ганцаараа хөгжмөө тоглосоор байгаад л дууслаа. Үүнийг тэгээд Австралийн “The Voice” шоу гэх үү?

Бөхөө хөөмийлөхөөс гадна өөр олон чадвараа үзүүлэх боломжтой байсан.

Энэ үнэхээр “The Voice” шоу гэж үү. Бөхөөд дуулах боломж олгож бадаг хуваарилах хэрэгтэй байсан юм.

Сайхан үзүүлбэр байж чадсан ч халз тулаан болж чадсангүй. Бөхөө үнэхээр хүлцэнгүй байлаа. Гэхдээ түүний царай, нүүрний хувирлаас бүх зүйлийг ойлгож болохоор байна... хэмээх сэтгэгдлүүд хөвөрнө.

Г.Бөхчулуун ийнхүү халз тулааны шатнаас хасагдаж шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон аж. Тэрээр тайзнаас буухаасаа өмнө “Бидний дууг амилуулсан хөгжимчдөдөө баярлалаа” хэмээгээд үзэгчдийг бүгдийг нь босож алга ташин хөгжимчдөд хүндэтгэл үзүүлэхийг хүсжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан