АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хот болоод зарим хотод үймээн эмх замбараагаа алдаж, цагдаагийн газар, машин, байшин барилгуудыг шатааж олон хүн бэртэж гэмтээд буй. Иймээс Миннеаполисын захирагч Жейкоб Фрэй 72 цагийн хугацаатай онц байдал зарлаж, Миннесота мужийн захирагч Тим Уолц аюулгүй байдлыг хангахын тулд Үндэсний гвардийг оролцуулах тушаал гаргасан.
Тэгвэл Миннесотагийн Үндэсний гвадрын 10800 цэрэг үүргээ биелүүлэхэд бэлэн жагсжээ. Баасан гарагт 700 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус гвардын бүрэлдэхүүнд газар болон агаарын цэргийн хүчнийхэн багтаж байгаа аж.
Үймээн олон хотод өрнөж буй тул АНУ-ын Жеоржиа, Калифорни тэргүүтэй 9 мужийн Үндэсний гвардын цэргүүд бэлэн байдлаа хангаад эхэлжээ. Сүүлийн мэдээгээр Жеоржиагийн Үндэсний гвардын 3000 цэрэг бэлэн байдлаа хангажээ.
Үүнтэй холбоотой АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Твиттерт "Хотын даргын хийж чадаагүй ажлыг хийхээр Үндэсний гвардыг илгээсэн. Хэрэв хоёр өдрийн өмнөөс Үндэсний гвардыг оролцуулсан бол Цагдаагийн газруудад хохирол учрахгүй байсан" хэмээжээ.
Эх сурвалж: CNN