Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон аврах ажиллагааны тусгай зориулалтын “Камаз” маркийн автомашиныг ашиглан “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг хийж гүйцэтгэжээ.
Хөдөлгөөнт удирдлагын байртай болох хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлүүлж, явуулын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дарга, захирагч нарыг шууд удирдлагаар хангах, мэдээ, мэдээллийг шуурхай авах, дамжуулах, алба хаагчдыг ая тухтай орчинд үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах боломжтой боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.