Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр суралцаж буй Б.Анартай ярилцлаа. “Урлагийн төлөө цохилох зүрхтэй хүмүүс тусдаа байдаг” гэж хэн нэгэн хэлсэн нь бий. Энэ залуугийн хичээл зүтгэлийг мэдрэх бүрийдээ дээрх үгс санаанд буудаг юм.
Түүний ээж Улсын филармонийн симфони найрал хөгжмийн тэргүүн хийлчээр олон жил ажилласан З.Туяа. Төрсөн цагаасаа хөгжим сонсож өссөн залуугийн амьдрал мөн л хөгжимтэй холбоотой. Нас залуу ч туулсан зам нь адал явдлаар дүүрэн түүнтэй ярилцах сонирхолтой байлаа.
-Улсын филармонийнхон саяхан таны санаачилгаар “Air Strings” хэмээх сонгодог цөөхүүл хөгжимчдийн шинэ уран бүтээл хийсэн нь үзэгчдэд таалагджээ. Хөтөлбөр харахад нэлээд “нарийн” хөгжмүүд байна. Манай үзэгч, сонсогчид Моцарт, Чайковский гэхээ байж, арай өөр зүйл хүсдэг болсон гэж үзсэн үү?
-Нэг талаар цаг нь болсон гэж бодсон.
-Цаг нь болсон гэдгийг үзэгчид хөгжсөн гэж хэллээ гэж ойлгож болох уу?
-Нийтэд нь аваад үзэхэд хөгжсөн гэхгүй. Би заримдаа шулуухан хэлээд буруудаад байдаг юм. Гэхдээ үнэнийг үнэнээр нь хэлэхгүй бол худлаа болно шүү дээ. Манай улсад сонгодог хөгжим сонсогч цөөн. Сонгодог хөгжим ч төдийлөн хөгжихгүй байна. Энэ нь төрийн бодлого, санхүүжилт болон хөгжмийн урлагийн байгууллагуудын менежмент, үзэгч олон нийтийн хөгжил, соёл гээд олон зүйлээс хамаардаг байх л даа.
Цаг нь болсон гэдгийг явцуу хүрээ хамруулж хэллээ. Миний байгуулсан “Гранат мюзик” продакшнаас зохион байгуулдаг тоглолтуудыг алгасалгүй шахам үздэг цөөн хүн байдаг. Тухайлбал, өмнө нь хийлч Павел Милюковын тоглохыг сонссон үзэгчдэд юу санал болгох вэ гэсэн асуулт гарч ирсэн. Тиймээс зохиомж нарийн, сонирхолтой, сонсголонтой зохиолууд энэ удаа сонсгоё гэж бодсон юм. Улсын филармонид гэрээт удирдаачаар ажилладаг болохоор хөтөлбөрөө төлөвлөгөөнд тусгуулж хэрэгжүүллээ.
-Тоглолтын тухай зөвхөн интернэтээр зарлаад, өөрийн группийн хэдхэн хүнд мэдээлэл хүргээд байх нь зохимжтой юу?
-Филармонийн төлөвлөгөөт тоглолт болохоор маркетингийн алба олон нийтэд мэдээлэл хүргэсэн байх ёстой. Би бас өөрийнхөө пэйжид тавьсан.
Сургуулиа төгсөөд олон ажил хийсэн дээ.
-Дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач хэзээд шаардлагатай байдаг. Уучлаарай, хоёр маэстро хүндээр өвдөөд байгаа энэ үед сонгодог хөгжмийн өлгий Санкт-Петербург хотод удирдаачаар оюутан сурч байгаа нь сайшаалтай. Та ирэх хавар төгсч ирэх нь ээ?
-2019 онд төгсөнө. Манай сургууль таван жил сургадаг.
-ХБК-д төгөлдөр хуурч мэргэжлээр сурсан, СУИС-ийг энэ мэргэжлээрээ Ардын жүжигчин Т.Цолмонгийн удирдлага доор төгссөн, хөнгөн хөгжмийн хамтлагуудад тоглож байсан, мөн дэлхийн киноны хөгжмүүдийг симфони оркестрт найруулж, ганц нэг зохиолыг нь өөрөө удирдан тоглуулж байсныг тань мэдэх юм. Нэг хэсэг нам гүм байсан нь оюутан болсонтой холбоотой байжээ. Яагаад удирдаач болохоор шийдэв?
-Хөгжим бүжгийн коллежид сурч байгаад Орос руу явлаа. Екатеринбург хотод хөгжмийн дунд сургууль төгссөн. Өөрөөр хэлбэл тэнд бүрэн дунд боловсролтой болсон. Тэндээсээ Украин явсан. Киевийн Хүүхдийн урлагийн академид суралцаж байгаад Монголдоо ирж СУИС-д төгөлдөр хуурч Т.Цолмон багшийнхаа шавь болсон. Сургуулиа төгсөөд олон ажил хийсэн дээ. Филармонид Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгчтэй хамт концертмейстерээр хэсэг ажиллалаа. Гоцлол төгөлдөр хуурч байх сонирхолтой байсан болохоор энэ ажилд удаагүй. “Лемонс”, “Пауз” гэх зэрэг хэд хэдэн хамтлагт даралтат хөгжимчин хийв. Жааз төрлөөр нэлээд оролдсон. Одоо бол зөвхөн сонгодог хөгжмөөрөө явна.
-“Улаанбаатар” чуулгад байл уу?
-Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад нэг жил төгөлдөр хуурчаар ажилласан юм. Тэнд байхдаа хоёр удаа хөдөө олон хоногоор явснаас хойш ер нь дэмий юм байна гэж бодоод, хүссэнээ хийхээр хөгжмийн найруулга руу орсон. Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг симфони оркестрт найруулахсан, гоё болно доо гэж боддог байсан болохоор тууштай суулаа. Бараг зургаан сар нухаж тоглолтын хөтөлбөр босгосон.
Найруулгуудаа удирдаач Б.Лхагвасүрэн ахад харуулахад “Болж байна” гэж урамшуулдаг, зөвлөгөө өгдөг байв. Филармони Уран сайхны зөвлөлөөрөө батлаад киноны хөгжмийн тоглолт хийхээр болж, удирдаач нар бэлтгэл сургуулилалт хийж эхэллээ. Би найруулсан болохоор ноотоо хараад сууж байх үүрэгтэй. Ингээд сууж байхад удирдаачийн дохиогоор гар минь хөдөлж байдаг байлаа. Хөгжмийн шат шатны сургуульд найрал хөгжим удирдахуйн хичээл заадаг болохоор оюутан бүр дохих дүйтэй болсон байдаг л даа.
Киноны хөгжим сонсож найруулж байхдаа төгөлдөр хуурт тоглон “Аан, энд ийм байх юм байна, тэнд тэгэх юм байна” гэж нягтлах үед гар аяндаа яг удирдаачийн схемээр хөдөлж байдаг байлаа. Тэгж хэдэн өдөр танхимд ноот шагайж суухад “Би удирдаж чадах юм байна” гэсэн бодол төрсөн. Анхны тоглолтын дараа найрал хөгжим удирдаж үзэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд манай удирдаач ах нар оролдож үзэх боломж олгосноор дахин тоглоход нэг зохиол удирдаж үзсэн юм. Дохиод зогсож байх үед өөртөө итгэхгүй шахам сэтгэл хөдөлж байв. Тэр мөчид “Би удирдаач болно” гэж өөртөө хэлсэн. Уралдаант шалгалтуудыг сайн дүнтэй өгч Засгийн газрын тэтгэлгээр Санкт-Петербургийн Консерваторид суралцах болсон.
Хөгжмийн шат шатны сургуульд найрал хөгжим удирдахуйн хичээл заадаг болохоор оюутан бүр дохих дүйтэй болсон байдаг л даа.
-Хөгжмийн урлагийн чиглэлээр Москвад сурах, Санкт-Петербургт сурах ялгаатай гэж ярихыг сонсож байлаа. Адилхан зуун зуун дамнасан замналтай том Консерваториудыг юугаар нь ялгадаг юм бол?
-Аль аль нь сургалтын агуулга, стандарт, түүх замналаар агуу ч ялгаатай гэдэг нь үнэн. Ажигласнаа хэлэхэд би художественное руководство буюу уран сайхны удирдлага гэдэг мэргэжилтэй болохын зэрэгцээ дуурь болон симфонийн удирдаач гэсэн чиглэлээр давхар мэргэжил эзэмшиж төгсөнө. Тэгэхэд Москвад салгаж заагаад тусад нь диплом олгодог юм билээ.
-Илүү нарийвчилдаг юм биш үү?
-Магадгүй. Гэхдээ тухайн сургуулийн сургаж ирсэн түүх, туршлага, дэг жаяг, практик өөр. Бас орчин маш чухал нөлөөтэй. Москва бол их гүрний нийслэл, олон хөлийн газар. Хаанахын хэн хаана яаж яваа нь нэг их сонин биш. Бүх юм урсгалаараа явж байдаг санагддаг. Харин Санкт-Петербург бол соёлын маш том төв. Хот нь өөрөө түүх, дурсгал, музей. Зургаан давхраас дээш өндөртэй байшин байдаггүй. Хотыг анх барьж байгуулсан төрхөөр нь өнөө болтол хадгалж байдаг.
Энэ хэв маяг, уламжлал нь оршин суугчдынхаа сэтгэхүйд нөлөөлж ирсэн. “Бид Санкт-ынхан” гэсэн үзэл хүн бүрт байдаг. Харахад энгийн даруу, магадгүй хувцас хунар муутай мэт харагдавч цаанаа ихэмсэг. Ажил алба, ахуй амьдрал бүгд чамбай. Нийт найман сая хүнтэй, настайчууд олонтой. Энэ хотод улсын болон хувийн том, жижиг 200-гаад найрал хөгжим үйл ажиллагаа явуулдаг. Бүгд ажилтай, орлоготой, хөгжимдөж туурвиж байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг.
Өөрөөр хэлбэл, тэр хөгжимчдийн бүтээл, бүтээгдэхүүн байнга хэрэглэгчтэй, үзэгчтэй байдаг гэсэн үг. Энэ бол соёл. Эрмитаж л гэхэд хоёр том найрал хөгжимтэй. Галерейн үзэгчдэд зориулж байнга сонгодог хөгжим тоглож байдаг. Санкт-Петербург дуурийн, балетын, зураачдын хот. Уран зураг сонирхогчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж, очиж байдаг. Оршин суугчид нь тайван амгалан, уур уцааргүй. Гудамжинд хүнээс юм асуувал маш уриалгахан зааж, тайлбарлаж өгнө. Москвад бол ихэнхдээ ширэв татаад алга болдог. Ялгаа их бий.
-Зураач гэж ярьсных Суриковын академид багшилдаг зураач Отгонтүвдэн та хоёр найз юм билээ. Үзэсгэлэн, тоглолтуудад хамт явдаг биз?
-Бид хоёр багын, байрны найз. Явсан газар бүртээ цуг байх ёстой хүмүүс бололтой гэж ярьдаг юм. Найз маань намайг уран зургийн үзэсгэлэнд дагуулж их явна. Уран зургийн А заана. Би түүнд хөгжмийн тоглолт санал болгоно. Хөгжим, зураг гэдэг гоо ертөнцийн хоёр тал юм уу даа. Бид хоёр ойлголцоод амар байдаг юм.
-Орост ямар ямар мартагдашгүй гоё тоглолт үзсэн бэ?
-Олон тоглолт үзсэн. Нэг удаа их цочиж билээ. Би Т.Цолмон багштайгаа хамт найз Э.Мөнх-Эрдэнийнхээ өгсөн урилгаар их том арга хэмжээнд очлоо. Оросын элитүүд цугласан байлаа. Тэнд XX, XXI зууны алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе ирсэн байв. Түүнийг ирэх ёстой гэж мэдэж байсан ч, улаан нүүрээрээ тулах юм гэж ерөөсөө бодоогүй. Яг багш бид хоёрын урдуур гарч явсан юм. Тэгэхэд нь би хальт мэндэллээ.
Оросын элитүүд цугласан байлаа.
Толгой дохиж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө гэхээр, хөгжмийн зохиолч 84-тэй байжээ. Их зантай, ааш муутайгаараа алдартай өвгөн тэр том хүндэтгэлийн арга хэмжээн дээр өнөө янзаараа ноот тэвэрчихсэн явсан. Бодвол өчүүхэн хугацаа алдалгүй хөгжмөө бичиж, бодож байдаг байх л даа. Эннио Морриконетой нүүр тулмагц эвгүй болсон шүү. Дэлхийн өнөө цагийн хамгийн шилдэг кинонуудын хөгжмийг бичсэн, Оскарын шагналт түүний алдартай хөгжмүүдийг сонсож найруулаад, бас болоогүй удирдаж тоглуулсан гэдгийг энэ хүн мэдвэл юу гэх бол гэж бодохоор хачин болоод ирсэн.
-Дөрвөн жилийн өмнө тэгж сүрдэж байжээ. Одоо бол арай өөр биз дээ. Нэлээд олон тоглолт удирдаж тоглууллаа. Консерваторийн хичээлийн үеэр найрал хөгжим удирддаг. Айдгаа авдартаа хийчихсэн байлгүй.
-Өө, хаа байсан юм. Би удирдаачийг их л амархан ажил гэж боддог байжээ. Сурч л байна. Манай багш өнөө алдарт Штраусын удмын Р. Штраусын шавь нь. Намайг байтугай удирдаач В.Гергиевийг хүртэл голдог айхавтар хүн. “Чи хар даа, энэ Гергиев гараараа, бөгтийж ирээд яаж дохиод байгаа юм.
Тайзан дээр найрал хөгжим удирдаж байгаа хүн араасаа ч, урдаасаа ч төгс гоё харагдаж байх ёстой. Хөгжим яаж дуугарах, сонсогдохыг чиний хөдөлгөөн бүр хэлж өгч байх ёстой” гэж чангалдаг. Би харьцангуй нуруу тэгш, хараа цэх хүн гэж өөрийгөө боддог. Гэтэл болохгүй байна гээд л байдаг. Хөгжмийг хөгжимчид тоглох нь тоглож байгаа. Гэхдээ тэдний хөгжим чамаар дамжин гадагшилж байх ёстой учраас чи өөрөө хөгжим” гээд л байдаг хүн дээ. Би одоо найрал хөгжим удирдаж л байна. Гэхдээ жинхэнэ удирдаач болох хаа байсан юм.
Р.Оюунжаргал