Вашингтонд өнгөрсөн долоо хоногт ирж, Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзсан ноён Эрдоаны айлчлалын дуулиан үргэлжилсээр буй бололтой. Туркийн эрх баригчид Анкара дахь АНУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлж, Ерөнхийлөгч Эрдоаны айлчлалын үеэр Америкийн аюулаас хамгаалах албаныхан түрэмгий, мэргэжлийн бус үйлдэл хийсэн хэмээн буруутгажээ. Гэвч тухайн үед Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны байрны үүдэнд Туркийн бие хамгаалагчид зэвсэггүй жагсагчид руу дайрч байгааг харуулсан бичлэг онлайнд тавигдаж, олны шүүмжлэл дагуулсан билээ. Уг явдал Эрдоаны засаг захиргаа эх орондоо өөрөөр сэтгэгчдийг дарангуйлдагтай адил байсан хэмээн хүмүүс шүүмжилж байв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департамент Туркийн Элчин сайдыг дуудаж, сануулга өгсний хариуд Анкара хариу алхам хийж байгаа нь энэ. Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “АНУ-ын эрх баригчдаас энэхүү дипломат хэрэг явдлын талаар мөрдөн байцаалт явуулж, шаардлагатай тайлбар өгөхийг албан ёсоор хүсэж байна” гэжээ.
Элчин сайд Жон Басстай ярилцах үеэр Туркийн албаны хүн “Ерөнхийлөгчийг Вашингтонд байх үеэр гарсан аюулгүй ажиллагааны алдаа нь бусад талаар амжилттай болсон айлчлалыг сүүдэртүүлэхгүй байх гэдгийг онцолж байна” хэмээн тэмдэглэв.
АНУ-ын Төрийн департамент Элчин сайд нь Туркийн Гадаад хэргийн яаманд дуудагдсан мэдээг нотлоод “Өмнө тэмдэглэсний дагуу Туркийн аюулаас хамгаалах ажилтнуудын үйлдэл ихээхэн сэтгэл түгшээсэн. Төрийн департамент тэрхүү явдлын талаар зовнилоо дээд түвшний удирдлагад хүргэсэн” хэмээн мэдэгдлээ. Ноён Эрдоаныг урьд нь Вашингтонд айлчлахад үед гарч байсан жагсагчид ба бие хамгаалагчдын мөргөлдөөн сая давтагдсаныг Америкийн хууль тогтоогчид мөн шүүмжилсэн юм. Сенатч Жон МкКэйн Туркийн Элчин сайдыг албадан гаргахыг шаардсан бол Вашингтоны цагдаагийн газар Америкийн нууц албаны хоёр хүн шархадсан хэргийг мөрдөж байгаа аж.
Америкийн конгрессын төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн хорооны дарга Эд Ройс мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ. Уг хэрэгт Туркийн ажилтнуудыг баривчлах буюу хэрэг тулгаагүй байна. Хоёр хүнийг түр саатуулсан боловч удалгүй суллажээ. Энэхүү айлчлалын үеэр ноён Эрдоан АНУ-ын зүгээс Сирийн курдүүдийг зэвсэглэлээр хангаж байгаагаа зогсоохыг Ерөнхийлөгч Трампаас албан ёсоор хүсээгүй юм. Анкара Сирийн курддүүдийг Туркээс салан тусгаарлах чиглэлтэй Курдийн Ажилчны нам хэмээх босогчдын байгууллагын салбар гэж үздэг учраас уг асуудал НАТО-гийн гишүүн хоёр орны харилцааг дордуулж байгаа аж.
Вашингтон Сирид ISIS-ийн эсрэг тэмцэхэд курдүүдийг гол туслагчаа болгон дэмжсээр ирсэн. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавучоглу АНУ-д хандаж, алан хядагчдын эсрэг эвслийг хариуцсан төлөөлөгч Бретт МкГуркийг огцруулахыг удаа дараа уриалсан боловч амжилтад хүрээгүй. Түүнчлэн ноён Эрдоаныг түлхэн унагахыг оролдсон хуйвалдааныг зохион байгуулсан гэгддэг санваартан Фетуллах Гюленийг АНУ-аас гаргаж, Туркт шилжүүлэн өгөхийг шаардсан хэдий ч Вашингтон өдийг хүртэл нааштай хариу өгөөгүй байна. Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Америкийн пасторыг Туркт барьж хорьсон хэргийг сөргүүлэн тавьжээ.
Мехул Сривастава