Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музей "Дунд төрмөлийн эрин" шинэ танхимтай болжээ. Энэхүү танхимд Америкийн нэгдсэн улсад хууль бусаар нэвтэрсэн динозаврын үзмэрийг Монголд авчран ийнхүү музейд дэлгэн тавьсан байна.
"Музейн шинэ танхимдаа бид нийтдээ 10 гаруй үзмэр дэглэлээ. Голдоо тавьсан нь бактрозаврын яс. Мөн протоцератопс, галимимус, протоцератопсын үр хөврөл зэрэг олон төрлийн үзмэрүүдийг дэглэж тавьсан" хэмээн Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа хэллээ.
ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг:
"Өнгөрсөн онд Палеонтологи, археологийн музейн шинэчлэлийн төсөлд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёлын газар хамтран ажлын хэсэг байгуулж, АНУ-аас эдгээр олдворуудыг ямар нэгэн хууль эрх зүйн маргаангүйгээр оруулж ирсэн.
Цаашдаа Үлэг гүрвэлийн төв музей түүх, өв соёлтой холбогдолтой баялгийг олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллаж, орон нутгийн иргэддээ хэрхэн үзүүлэх талаар бодож төлөвлөж байна" гэлээ.
Өнөөдөр тус танхимын нээлтийн үйл ажиллагааны дараа Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд "Dino Baby" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Ерөнхий боловсролын 28 дугаар сургууль, "Оюуны ундраа цогцолбор", "Гэгээрэл", "Тусгал" зэрэг сургуулийн хоёроос дөрөвдүгээр ангийн сурагчид өөрийн сонгосон сэдвийн дагуу үлэг гүрвэлийн талаар мэдээлэл цуглуулж, илтгэл тавьсан байна.
Тэргүүн байранд "Тусгал" сургуулийн 3А ангийн сурагч Э.Тэмүүжин "Тарбозавр батаар" сэдвээр
Хоёрдугаар байранд "Гэгээрэл" сургуулийн 3А ангийн сурагч А.Төгөлдөр "Үлэг гүрвэлийн ертөнц" сэдвээр
Гуравдугаар байранд 28-р сургуулийн 4В ангийн сурагч О.Хүсэл-Эрдэнэ "Тарбозавр батаар" сэдвээр тус тус оржээ.