Автомашины салхины шилэн дэх хяналтын камераар авсан бололтой бүдгэвтэр дүрс. Америкийн өндөр хурдны замаар давхих үед авсан бичлэгт замын хажуугийн ногоон зүлэг, моддын мөчир дэх навчис харагдана. Хальт харахад байдаг л дүрс бичлэг. Энэхүү дүрс бичлэг хэрэг дээрээ ер бусын эд. Яагаад гэвэл ийм газар хэрэг дээрээ огт байхгүй.
Сүүлийн жил хагасын хугацаанд дэлхийн эрдэмтэн судлаачид гэрэл зураг, видео бичлэг, дуу авиаг дуурайлган бүтээх технологид үлэмж амжилт гаргаж чадлаа. Эрдэмтдийн ашиглаж буй “машин суралцахуй” гэгддэг хиймэл оюун ухааны программ нь байнга үр дүнгээ засан сайжруулж явдаг өвөрмөц чадвартай. Өнөөгийн амжилтын ачаар та бид ердөө ирэх арван жилд пикселийн түвшинд өөгүй төгөлдөр хорвоо ертөнцөд хөл гишгэх гэж байна. Нүдэндээ итгэдэг цаг ингээд өнгөрч байгаа юм биш үү?
Зун цагийн замаар давхиж яваа дээрх бичлэгийн жинхэнэ эхийг модод навчаа гөвж, замын хажуу хунгарт дарагдсан өвлийн цагт авчээ. Эх бичлэгт тулгуурлан дүрсийг халуун улиралд “хөрвүүлэх” даалгаврыг компьютерт өгсөн байна. Даалгаврын эцэст бүтсэн хиймэл хувилбарыг амьдралын бодит орчин бүхий дүрсээс ялгах аргагүй.
Гайхмаар зүйл мөн ч Nvidia компанийн судалгааны баг хөгжүүлж буй AI буюу хиймэл оюуныг хэрхэн дадлагажуулж байгааг үзвэл бүр ч гайхаж таарна. Машин суралцахуйд өгөгдөл болгон нохойн 2000 гэрэл зураг өглөө. Өгсөн зургуудаас нохой гээч амьтныг ойлгож авсан компьютер мэдлэгтээ тулгуурлан шнауцер юм уу спаниелийн цоо шинэ гэрэл зураг бүтээнэ.
Хөгжүүлж буй программ хангамж нь хэрхэн шийдвэр гаргаад байгааг судлаачид өөрсдөө ч тэр бүр сайн ойлгодоггүй. NVidia компани дээрх санааг улам баяжуулж өрсөлдөөний элемент нэмж өгчээ. Хиймэл оюуны хоёр программ хамтран ажиллаж нэг нь хиймэл дүрс бүтээж нөгөө нь бүтээсэн дүрсэд үнэлгээ өгч байна. Үнэлгээний дагуу эхний хиймэл оюун дахин боловсруулалт хийж шинэ дүрс бүтээнэ. Шинэ дүрсийг нөгөө нь дахин үнэлэх гэх мэтээр эцсийн үр дүнг шаардлага хангалаа гэж үзэх хүртэл үргэлжилнэ. Ийм ажиллагааг техникийн хэлээр “үүсгэмэл өрсөлдөөний сүлжээ” гэж нэрлэдэг.
Үүнтэй төстэй өрсөлдөх аргыг Google-ийн хиймэл оюуны Deepmind салбар хятад “го” хэмээх тоглоомын сургалтад ашиглажээ. Зөвхөн нэг нь ялах учиртай тэмцээнд тус компанийн хиймэл оюуны AlphaGo программыг хооронд нь өрсөлдүүлсэн байна. Нүүдлийн боломжит хувилбар нь орчлон ертөнцийн нийт атомын тооноос давдаг “го” тоглоомд дээрх аргаар дадлагажсан AlphaGo хамгийн шилдэг хүмүүн-тоглогчийг ч давж байгаа.
Тус компанийн хиймэл оюуны шинэ хувилбар – AlphaGo Zero программд тоглоомын дүрмийг суулгаж өгөхөөс өөрөөр хүний оролцоо шаардлагагүй. Уг программын алгоритмыг шатар, “го”, япон “шёоги” тоглоход ч ашиглаж болно. Хиймэл оюуны дасан зохицох чадвар ингэж сайжраад байвал жинхэнэ оюун ухаанд удахгүй дөхөж очно.
Одоохондоо хиймэл оюунаар гэрэл зураг, дүрс бичлэг үүсгэх нь эрдэмтдийн сонирхол зугаа төдий. Жишээ нь Nvidia-гийн программ ашиглаад муужгайн зургийг арслан, немц хонь нохойг корги болгож болж байгаа. Цаг уурын бэрхшээлтэй нөхцөлд сенсор төхөөрөмжийн ажиллагаа хязгаарлагддаг автомат жолоодлоготой машинд тус компанийн хиймэл оюун бүхий жолооны симулятор тун удахгүй тус болно хэмээн Nvidia-гийн мэргэжилтнүүд тайлбарлав.
Одоогийн судалгааны түвшнээр нь хэмжлээ ч хиймэл оюуны судалгааны төслүүд хувьсган өөрчлөгч технологи болж таарч байна. Хиймэл оюун бэлэн байгаа олон мянган гэрэл зураг ашиглаад нэр хүндтэй оддын фото үүсгэж чаддаг болчихлоо. Twitter-ийн Smile Vector программ таньж буй хүмүүсийнхээ нүүрэнд инээмсэглэл тодруулаад сурчихлаа. FaceApp хэмээн төлбөргүй программ таны царайг хүүхэд юм уу хөгшин цагийнхаар өөрчлөөд зогсохгүй эсрэг хүйсэнд хүртэл хувиргаж дөнгөнө.
Технологийн энэхүү шинэ боломж бололцоо гайхан шагшруулахын зэрэгцээ сэтгэл түгших үндэс болж байна. Хүмүүсийг олноор нь буудаж хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Барак Обама тайлбар өгч буй видео бичлэгийг энэ зун Вашингтоны их сургууль нийтэлсэн. Бичлэгийн дүрс үл ялиг бүдэг байсан нь интернет холболтоос шалтгаалаа биз хэмээн ойлгох хэрэглэгч лав гарсан биз. Хэрэг дээрээ хиймэл оюун ухаан уг бичлэгийг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчийн хуучин видео, аудио бичлэгүүдэд үндэслэн, нүүр царайны хувирал, шинэ яриа үүсгэх замаар цоо шинээр бүтээжээ.
Сэтгэл түгших шалтгаан чухам эндээс эхтэй. Боловсруулаагүй эх өгөгдөл доторх жижиг алдаа мадгаас нь иймэрхүү бичлэг хуурамч болохыг таньж тодорхойлох чадвартай хүмүүс цөөн бус. Гэхдээ л та бидний толгой дахь мэдээллийг гуйвуулан интернетээр цацаж орхиход өнгөц хөнгөн зүйлс хангалттайг Facebook-тэй холбоо бүхий саяхны маргаан баталж өглөө. Хуурамч мэдээллийг дараа нь шууд заслаа ч засвар тархах хурдац анхныхаасаа сул.
Дональд Трампыг Ромын пап дэмжлээ, Барак Обамаг АНУ-ын иргэн гэдэгт Бүгд найрамдах намыг дэмжигчдийн олонх нь эргэлздэг гэх мэт огт үндэслэлгүй мэдээлэл тахал мэт тархдаг нь үүний баталгаа. Үнэн болохыг “баталсан” видео бичлэг худал мэдээлэл тархах хурдыг юутай ихэсгэж өгөх бол? Тэгвэл хуурамч мэдээллийн үе дөнгөж эхэлж байна.
Хелен Льюис