2010 онд БНХАУ-ын эрх баригчид гаднын компаниудын цахим үйлчилгээнд хязгаар тогтоож эхэлснээр Google компани үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болсон юм. Үүнийг дагаад Google-ийн хайлтын системээс гадна газрын зургийн үйлчилгээ ч мөн зогсонги болжээ.
Энэхүү судалгааны төв нь 300 гаруй эрдэмтдийг ажиллуулах бөгөөд энгийн судалгааны ажлаас эхлээд өөрийгөө жолоодох системийг хөгжүүлэх зорилготой
Харин одооноос эхлэн Google Map үйлчилгээг Хятадад ашиглах боломжтой болж байгаа аж. Google компанийн Ази Номхон далайн харилцааны бодлого хариуцсан захирал Таж Меадовс “Хятад дахь Google Map огтхон ч өөрчлөгдөөгүй. Суурин компьютер дээрээс хандах боломжтой байсан боловч гар утсанд зориулсан iOS болон Андроид аппликейшнүүдийг л Хятадаас ашиглах боломжгүй байсан юм” гэжээ.
Хятадын Засгийн газар 2017 оны зургадугаар сараас эхлэн кибер аюулгүй байдлыг хангах зорилготой цахим орчны улам чанга хуультай болсон хэдий ч Хиймэл оюун ухаан хөгжүүлэх ашиг сонирхол бас бий.
Тийм ч учраас энэ салбарт тэргүүлэгчдийн нэг Google компанитай хамтран ажиллах нь ашигтай шийдэл юм. Эхний ээлжид хоёр тал Google-ийн хайлтын систем, Youtube зэрэг видео платформын асуудлыг хойш нь тавиад, оронд нь Хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон аж.
Түүнчлэн нөгөө талаас Хятадад байгаа хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Google компани судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа түргэвчлэх боломж нь нээгдэнэ. Өнгөрсөн арван хоёрдугаар сард Google компани БНХАУ-д “Google-ийн Хиймэл оюун ухааны төв”-ийг байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Энэхүү судалгааны төв нь 300 гаруй эрдэмтдийг ажиллуулах бөгөөд энгийн судалгааны ажлаас эхлээд өөрийгөө жолоодох системийг хөгжүүлэх зорилготой аж.
Эх сурвалж: Nikkei