Тайванд зохиогдож буй Computex чуулганы үеэр Intel компани өөрсдийн цоо шинэ процессорын загварууд болох X-Цувралын бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тоглоом сонирхогчид, контент үйлдвэрлэгчдийн нүдийг хужирласан бүтээгдэхүүн нь 18 цөмтэй, Core i9 Extreme чип байв.
4К бичлэг, 360 дүрс болон VR технологийн хэрэгцээ, шаардлага улам нэмэгдэхийн хэрээр компьютерын хүчин чадал мөн ийм хэмжээнд хүрэх хэрэгтэй болсон. Тэгвэл Intel-ийн танилцуулсан шинэ цуврал орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүрчээ.
Core X цувралын чипнүүдээс 4 цөмтэй Core i5-7640X загвар нь 242 ам. доллар, дөрвөн цөмтэй, 8 огтлол бүхий Core i7 загвар нь 339 ам. доллар байх бол дөрвөн төрлийн Core i9 загварын 10 цөмтэй, 20 огтлол бүхий хамгийн хямд загвар нь 999 ам. доллароос эхэлж 18 цөмтэй хувилбар нь 1999 ам. долларын үнэтэй байх аж.
Ийнхүү илүү олон цөмтэй, илүү хурдтай чипнүүдийн ачаар хэрэглэгчид нэгэн зэрэг Premiere Pro, Photoshop, Lightroom программуудыг ачаалж, зэрэгцээд өөр бусад үйлдлийг хийж болно. Эсвэл 360 градусын дүрс бичлэгийг боловсруулна гэдэг энгийн зүйл болох юм.
Одоогийн байдлаар компани эдгээр чип хэзээ худалдаанд гарах тухай албан ёсоор мэдээлээгүй бөгөөд эдгээр шинэ чипийг ажиллуулах, шинэ эх хавтан бас бий.