УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд энэ асуудлаар асуулт тавьж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав.
Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 27 нь дэмжиж олонхийн саналаар Ж.Батсуурь сайдыг огцрууллаа. Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг албан тушаалаас нь огцруулсан УИХ-ын тогтоол гарлаа.
Маргааш хүүхдийн баяр болох гэж байхад Монгол Улс БСШУС-ын сайдгүй боллоо. Дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр нь АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон учир энэ салбар "эзэн"-гүй болоод байна.
УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд өнөөдөртөө багтан захирамж гаргаж БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх сайдыг томилох ёстой” гэлээ.