gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ Биткойны арилжааг хориглохоор зэхэж байна

Д.Багахүү
Технологи
2017-09-11
0
Twitter logo

Хятадын эрх баригчид биткойны арилжааг дотооддоо хориглохоор төлөвлөж байгаа аж. Дөрвөн жилийн өмнөөс БНХАУ-д эрчимтэй хөгжиж эхэлсэн цахим валютын зах зээлийг тэд ийнхүү бага багаар хумисаар байна.

Тус улсын төв банк цахим валютаар арилжаа хийдэг Хятадын сайтуудыг хаах тухай бичгийг эцсийн байдлаар бэлэн болгосон тухай ойрын эх сурвалж мэдээлжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Хятад улсад цахим валютаар хувьцаа гаргаж, олон нийтээс санхүүжилт босгохыг хориглосон бол хэдэн сарын өмнөөс энэ төрлийн валютын хэрэглээг хумиж эхэлсэн юм.
 
Эрх баригчид 2017 он гарснаас хойш биткойн болон бусад цахим валютын дотоодын зах зээлийн судалгааг хийж эхэлжээ. Эхний ээлжид цахим валютаар дамжуулан мөнгө угаахыг хориглосон журам баталж байсан бол Биткойны үнэ төсөөлж байснаас хурдацтай өсөх болсноор дээрхтэй ижил эрс шийдвэрүүд гаргах болсон аж.
 
Биткойны ханш өсөх болсон нэг шалтгаан нь өнгөрсөн жилээс Хятадын иргэд юанийн үнэ унахтай зэрэгцэн цахим валют худалдан авах нь нэмэгдсэнтэй холбоотой байжээ. Онолын хувьд цахим валют нь уламжлалт банкны системийн хяналтаас ангид байдаг учраас хэрэглэгч өөрийн мөнгөө хэнд ч мэдэгдэхгүйгээр Хятадаас гаргах боломжтой гэсэн үг юм.
 
Энэ асуудлаар Хятадын төв банкнаас тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд сүүлийн хэдэн сарын турш эрх баригчид цахим валютын эсрэг ямар арга хэмжээ авах тухай бодсоор эцэст нь бүр мөсөн зогсоох шийдвэрт хүрсэн гэж зарим эх сурвалжууд хэлжээ.

Өнөөдөр нэгж Биткойны үнэ 4279 ам. доллартой тэнцэж байгаа нь есдүгээр сарын нэгний өдрөөс 16 хувиар буурсан тоо юм. 5000 ам. доллар шүргэсэн Биткойн болон бусад цахим валютын үнэ унах болсон нь Хятадын эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүдтэй холбоотой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан