“Tesla” компани наймдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд цаг тутамдаа 480 мянган ам.доллар буюу минут тутамд 8000 ам.долларын зарлага гаргасан байна. Хэдий тийм боловч цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн бэлэн мөнгөний нөөц их хэмжээгээр буурч байгаад хөрөнгө оруулагчид төдийлөн санаа зовохгүй байгааг ажиглагчид онцолжээ.
Тус компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар гурван хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 53 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин “Ford”-ийнх үүнээс бага буюу 48 тэрбум ам.доллар байгаа ажээ. “Tesla” компани өндөр эрэлттэй “Model” 3 загварын автомашиныхаа үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Цаашлаад 1.9 секундэд 96.5 км/цаг хурдлах чадвартай спорт загварын шинэ автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байна.
Н.Номин-Эрдэнэ