Ирэх онд Монголд эмчлэх боломжгүй 28 өвчнийг эх орондоо эмчлэх зорилгоор эмч мэргэжилтнүүдийг хөгжингүй орнуудад сургахаар болжээ.
Нийт 49 эмч багаараа олон улсын харилцагч мэргэжил нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцана. Тодруулбал эхний ээлжинд
- БНСУ- д 26,
- БНЭУ-д 11,
- Япон улсад 8,
- ОХУ- д 4 нийт 49 эмч ажилчид багаараа суралцах юм.
Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор энэ онд нийт 39 өвчнөөс долоог нь Монголдоо эмчилдэг болсон.
Өчигдөр эхний ээлжийн эмч нарыг салбар яам нь хүлээн авч уулзсан байна. Сургалтад хамрагдаж буй эмч мэргэжилтнүүд сайн сурч, мэргэшиж ирэх, ингэж сурч ирэхдээ ард түмэндээ хэрэгцээтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмж, хэрэгслийн судалгааг гаргаж эмнэлгийн удирдлагууддаа мэдэгдэн захиалгаа өгөх, удирдлагууд 2018 онд төсөвт суулгаж өгөх чиглэлээр ажиллах, суралцаад ирэхэд нь ажиллах нөхцөл орчныг бүрдүүлэхийг анхааруулжээ.