Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй, агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шөнийн тарифыг тэглэхтэй холбоотой дараах баримтуудыг танилцууллаа.
Дулааны станцууд дээр хийсэн зарим нэг ажил үр дүнгүй байна. Жишээ нь ТЭЦ-2 дээр агаарын бохирдлыг бууруулах төсөлд 17 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй.
39 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суурилуулж трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайн чадлыг даах хэмжээний утаснуудаар хуучин утаснуудыг солих ажилд зарцуулахаар төлөвлөсөн
Цаашид бид утааг бууруулах чиглэлд авсан арга хэмжээ хэрхэн хэрэгжсэн, үр дүн ямар байсан талаар мониторинг хийж ажиллах шаардлага байна.
Нийт улсын хэмжээнд цахилгаан хэрэглээний 16 хувийг гэр хорооллын өрхүүд эзэлж байна. Гэр хорооллын өрх дотроос 66 хувь нь тариф тоолууртай буюу шөнийн цагийн хуваариар хэрэглээгээ хямдхан авах бололцоо бүрдсэн айлууд юм.
Тарифын хөнгөлөлт үзүүлэх тодорхой шийдвэрүүд гарсан. Оройн 21:00 цагаас 06:00 цаг хүртэл тарифыг 100 хувь бууруулж, хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амьтай суурин газруудад 50 хувиар бууруулах Засгийн газрын тогтоол бий.
Ингэснээр шөнийн цагт хөнгөлөлттэй тарифаар халаалт ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Гэхдээ тодорхой хэдэн хязгаар байгаа. 220 вольтын хүчдэлтэй өрх 700 кВт цаг, 380 вольтын хүчдэлтэй хэрэглэгчид 1500 кВт цагийн хязгаартайгаар хөнгөлөлтийн хүрээнд хамрагдах юм.
Бид нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхэд 8,3 тэрбум төгрөг, бусад бүс нутаг, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 923 сая төгрөгийн татаасыг үзүүлэхээр байгаа юм.
39 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суурилуулж трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайн чадлыг даах хэмжээний утаснуудаар хуучин утаснуудыг солих ажилд зарцуулахаар төлөвлөсөн.
Тарифын хөнгөлөлт бий болсноор Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 17 хувиар өссөн гэсэн статистик гарсан байна. Үр дүнд нь бид 100 мянга орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, агаарт дэгдэх байсан хортой хог, хаягдлаас сэргийлж чадаж байна гэсэн үг.
Бидний тооцоолж үзсэнээр гэр хорооллын нэг өрх 4 кВт-ын чадалтай халаагуур, энгийн 8х8 байшингийн хэрэглэгчид 9 кВт-ын чадалтай халаагуур залгавал шөнийн дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.
Тэгэхээр гэр хорооллын өрхийн дулааныг 100 хувь цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай түгээх сүлжээ байгуулахад нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
2017-2018 онд хийгдэх ажлуудын хүрээнд нийт 21362 өрх 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур залгах, техникийн боломж бүрдэнэ. Цахилгаанаар дангаар нь дулаанаа шийднэ гэвэл хүндрэлтэй. Нэг өрхийн сарын хэрэглээний зардал 300 мянгаас 1 сая төгрөгийн хооронд болох юм.