Apple компани яг хэчнээн хэмжээний төлбөр авдаг болохоо дэлгэхгүй хэдий ч Google чамгүй хэмжээний мөнгийг iPhone, iPad-ын үндсэн хайлтын систем байхын тулд төлдөг. Бернштайнын шинжээч Тони Саконагийн хэлснээр Google үүний тулд жилд 3 тэрбум ам. доллар Apple-д төлж байна гэжээ.
Энэ нь Google компани Apple-ийн жилийн үйл ажиллагааны ашгийн 5 хувийг бүрдүүлдэг байж магадгүй гэсэн үг юм. Хамгийн баттай тоо нь 2014 онд Google компани iOS төхөөрөмжийн үндсэн хайлтын систем байхын тулд нэг тэрбум ам. доллар төлж байжээ.
Тухайн үед хоёр компани хайлтын системээс бүрдүүлэх орлогын 34 хувийг Apple компани авна гэсэн гэрээ хийсэн юм.
Харин гурван тэрбум ам. долларын хувьд Тони “Google-ийн хөдөлгөөнт төхөөрөмжөөс олох орлого 16 тэрбум ам. доллароос 50 тэрбум ам. доллар болж өссөн бөгөөд Apple-ийн үйлчилгээнээс олох орлого мөн жилд 2,4 тэрбум ам. доллароор нэмэгдэж байна.
Хэрвээ Apple болон Google компаниуд хайлтын системээр дамжуулан орж ирэх орлогын 34 хувиар тохирсон хэвээр байгаа бол гурван тэрбум ам. долларыг энэ жил төлнө” гэжээ.
Энэ нь гурван жилийн өмнө нэг тэрбум ам. доллартой тэнцэж байсан гэрээ өнөөдөр хоёр компанийн орлого нэмэгдэхтэй зэрэгцэж өссөн гэсэн үг болох юм. Хамгийн гол нь Google хэчнээн хэмжээний төлбөр төлдөг байсан ч Apple-ийн хувьд цэвэр ашиг болох бөгөөд iPhone-ийн экосистем ямар чухал байгааг мөн харуулж байна.
Хэрвээ Google гэрээгээ огтхон ч өөрчлөхгүй, хэвээр нь хадгалбал Apple-ийн жилд авах мөнгөний хэмжээ улам нэмэгдсээр байх аж. Түүнчлэн Apple компани iOS үйлдлийн системд Uber, Amazon эсвэл бүр Facebook зэрэг аппликейшнийг үйлдвэрээс гарахад нь суулгадаг болбол олох ашгийн хэмжээ бүр ч их болох магадлалтай гэж Бернштайнын шинжээч Тони таамаглаж байна.
Эх сурвалж: BusinessInsider