ОХУ-ын Элчин сайдын яаманд тарваган тахал өвчний тухай "Хар үхлийг ялагчид" баримтат киноны төслийн хэвлэлийн хурал боллоо.
Уг баримтат киног Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ-ын эрдэмтэд тарваган тахлын эсрэг хэрхэн тэмцсэн талаарх бодит түүхэд суурилан бүтээсэн юм.
Киноны баатрууд Петр Прокопьевич Тарасов, Елена Константиновна Демидова, Василий Павлович Смирнов нар 1944-1946 онд Монгол Улсад ирж, үхлийн аюултай өвчнийг давж гарахад тус бүрдээ хувь нэмрээ оруулсан хүмүүс юм.
Киноны үйл явдал Баянхонгор аймаг, Заг суманд өрнөнө.
Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч, биологич П.П. Тарасов нь махчин шувууны үүрийг тэдний хоолны үлдэгдлийн хамт судлах замаар тарваган тахлын идэвхтэй голомтыг илрүүлэх аргыг боловсруулсан байна.
Нян судлагч эмч Елена Константиновна Демидова бүүрэгний авгалдайг шинээр илрүүлж, шинжлэх ухаанд «Nympha Demidovae» гэсэн нэрээр өөрийн нэрийг үлдээсэн.
Василий Павлович Смирнов нүдний салстаар вакцин хийх шинэ аргыг өөр дээрээ туршиж, үхлийн аюултай туршилтыг хийснээрээ алдаршжээ.
Энэ кинонд зөвхөн дайн, тарваган тахлыг харуулаад зогсохгүй дээрх баатруудын төвөгтэй, ээдрээтэй хайрын түүхийг ч харуулдаг байна.
Өнөөдөр ч Тарасов, Демидов ба Смирновынхны том гэр бүл найзлан нөхөрлөж, байнгын харилцаатай байдаг аж. Тэд аймшигт өвчний аюулаас улс орныг чөлөөлсөн Монгол Улсын тарваган тахлыг эсэргүүцэх системийг үүсгэн байгуулагч, баатарлаг өвөг дээдсээ санан дурсдаг аж.
Дайны дараа Орос, Монголын мэргэжилтнүүдийн хамтарсан хүчин чармайлтаар тарваган тахлын голомттой бүс нутгуудад тарваган тахал эсэргүүцэх станцуудыг байгуулсан. Энэ нь одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага доор ажиллаж байна.

Одоогийн эмч нар тарваган тахлаар өвдсөн өвчтөнийг хэзээ ч хараагүй бөгөөд энэ халдварын талаар зөвхөн ном, хэвлэлийн эх сурвалжаас мэддэг. Гоц халдварт өвчний тархвар судлалын хүндрэл гарах хөрс бүрэн устаагүй байсаар байна. Тиймээс тэртээд өнгөрсөн "Хар үхэл"-ийг ирээдүй хойч үеийн өвчин болгохгүйн төлөө боломжтой бүхнийг хийх шаардлагатай.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв Монгол Улсад тарваган тахалтай тэмцэх тогтолцооны үндэс суурийг тавихад хөдөлмөрөө зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан ЗХУ (Оросын)-ын эрдэмтэн, судлаачид болох П.П.Тарасов, Е.К.Демидова нарын хүүхдүүд 2016 онд Монголд иржээ. Тэд ЗӨСҮТ, Баянхонгор аймагт зочлон, төрж өссөн газруудаараа явж, тэдний Монголд байсан түүхийн хуудсыг дахин сөхсөн нь баримтат киног бүтээх санааг төрүүлжээ.
Энэ үйл явдлыг сонсож мэдсэн ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн нийгмийн ухааны хүрээлэнгийн дэд захирал, найруулагч Е.А. Туринцева “Хар үхлийг ялагчид” баримтат киног бүтээхээр энэ оны 3, 6 дугаар сард Монголд иржээ.
Уг киног хийх асуудлаар ЗӨСҮТ болон холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан Монголын талаас киног бүтээхэд оролцох багийг бүрдүүлжээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага кино бүтээх саналыг дэмжин хамтран ажиллажээ.