АНУ анх удаа БНХАУ-д цагаан будаа нийлүүлэхээр боллоо. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-тай худалдааны харилцаагаа шинэчлэх бодлогын эхний үр дүн гэж ажиглагчид үзэж байна.
БНХАУ дэлхийд будааны хэрэглээгээр тэргүүлдэг. Өнгөрсөн арван жилд БНХАУ-ын цагаан будааны импорт арав дахин нэмэгдэж, 2016 онд таван сая тоннд хүрчээ.
Хэдийгээр АНУ цагаан будаа нийлүүлэх болсон ч энэ том зах зээлд томоохон байр суурь эзлэхэд хүндрэлтэй гэж шинжээчид дүгнэж байна. Үүнээс гадна худалдааны шинэ хэлцлийн хүрээнд 10 гаруй жилийн дараа анх удаа америк үхрийн махыг БНХАУ-д нийлүүлэхээр болжээ. Мөн БНХАУ био технологийн бүтээгдэхүүн болон байгалийн хийн импортоо ч нэмэгдүүлэхээр боллоо.
Н.Алтан