“Монгол уран дархан” үзэсгэлэнг гурван жилд нэг удаа зохион байгуулж байх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй үзэсгэлэнг нээлтийн үеэр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг гурван жилд нэг удаа зохион байгуулж байх зарлиг гаргахаа мэдэгдсэн юм.
Тэрээр нээлтэд үг хэлж, шилдэг дархчуудад шагнал гардуулан, уран дархчуудын дөш тавих ёслолд оролцсон бөгөөд урлаг, уран дархчуудын бүтээлийг биширдэг төдийгүй өв соёл эргээд агуу түүхийг бүтээхэд тусалдаг гэдгийг онцолсон юм.
Өнгөрсөн бямба гарагт нээлтээ Уран зургийн галерейд хийсэн “Монгол уран дархан” үзэсгэлэн энэ сарын 8-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.