Монгол-Японы найрамдлын нийгэмлэг болон УБТЗ-аас санаачлан Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Аз жаргалтай хотын аялал” галт тэрэгний анхны бөгөөд туршилтын аялалыг амжилттай зохион байгууллаа.
Улаанбаатар-Бумбат-Улаанбаатар чиглэлд аялах богино хэмжээний галт тэрэгний аялалд Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такэнори Шимизү болон Элчин сайдын яамны хамт олон, Жайка, Коосэн, УСУГ, Зорчигч тээврийн нэгтгэл зэрэг байгууллагын 100 орчим хүн хамрагдсан юм.

Аялалын маршрутын хувьд 27-ны өглөө 09.00 цагаас Улаанбаатараас хөдөлсөн юм. Амралт, уулзалтын өрөө, караоке, ресторан зэрэг бүх л зүйлийг шийдсэн тусгай галт тэргээр Хонхор өртөө хүртэл явж тэндээсээ явган аялал хийн “Төр хурах”-ын аман дахь Тойруу байгалийн рашааныг сонирхон, газар устайгаа танилцан түүх сонсож, цэвэр агаарт тоглож наадан өдрийг сайхан өнгөрүүллээ.
Аялагчид маань буцахдаа зөрлөг дээр хэсэг саатан галт тэргэндээ бүгд өдрийн хоолоо идсэнээр галт тэрэг хөдөллөө. Ингээд 15:00 цагт төв буудалдаа ирж Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалтай танилцсанаар бидний аялал өндөрлөв.
Энэ удаагийн аялалын өртөг нэг хүний 50.000 төгрөгийн үнэтэй байсан юм.
Ийнхүү цаашдаа зөвхөн Хонхор биш хэд хэдэн цэгт галт тэрэгний ийм аялалыг тогтмол зохион байгуулснаар нийслэлийн иргэд төдийгүй гадаадын жуулчид ч олноор хамрагдах боломжтой бөгөөд Улаанбаатар хот орчмын аялал жуулчлал хөгжихөд нэг алхам болно гэдэг анзаарагдаж байлаа.