ЭНэ онд төсвийн зарлага нийт дүнгээр 2,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төсвийн зарлага ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь юу вэ?
Энэ жил сонгууль, АСЕМ, олимп давхацсан. Эдгээр зардал төсвийн зарлагад нөлөө үзүүлсэн байх магадлалтай.
АСЕМ-д төрөөс бараг л мөнгө зарцуулаагүй хэмээн мэдэгдэж байсан ч шилэн дансны сайтан дээрх Гадаад хэргийн яамны зарцуулалтын тайланг харвал тийм биш ажээ.
АСЕМ-тай холбоотой зөвхөн зургаадугаар сард худалдан авсан таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний үнэ нь 538 сая төгрөгийг давжээ.
Үүнээс гадна автомашины худалдан авалтад ч багагүй мөнгө зарцуулсан байна.
АСЕМ-д зориулан худалдан авсан автомашинууд болох 52 ширхэг приусыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.
Харин хоёр ширхэг 581 сая төгрөгийн бенц автомашиныг Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжүүлсэн гэлээ.