Миний мэргэжил АВТО ИНЖЕНЕР
“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох уу”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ” гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа “МХМ” авто сервисийн захирал Д.Майнбаярыг онцолж байна.
- Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа, амьдралын баталгаа мэргэжил сонголттой холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?
-Мэдээж хүн мэргэжлээ зөв сонгож, зөв явбал сайхан амьдрах боломж бүгдэд байна. Миний аав тээврийн жолооч хүн байлаа. Аавыгаа дагаад л хол ойрын тээвэрт явна.
Замдаа машин техник эвдрэх үе гарна. Бүхнийг аав минь өөрөө хийдэг. Би багахан хэмжээний туслагч нь байжээ. Тэр үеэс л миний техник сэтгэлгээ хөгжсөн гэж боддог. Өдөржин л машин техниктэй зууралдаж өнждөг байж билээ.
Одоо энэ салбарт 25 жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг эзэмшиж, амжилттай яваа минь нэг талаас аавын минь буян юм. Мөн миний нэг зүйлдээ тууштай үнэнч зангийн маань ач гэж боддог.
-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
- Би мэргэжилдээ хайртай. Анх орос машин янзалж, замаск будаг хийдэг байлаа. Энэ замаас ухарч няцсан хүн олон байдаг. Гэхдээ миний чин хүсэл байсан учраас би өөр салбар руу хөрвөөгүй. Үүндээ л үнэнч байсан. Одоо монголчуудын нэлээд хувь нь жийп машин унаж байна.
Тэдгээрийн аюулгүй байдал тав тухад бид анхаардаг. Би хүний машинд яг өөрийнхөө машиныг янзалж байгаа мэт ханддаг. Энэ сэтгэл маань намайг ямар ч рекламгүйгээр хүмүүст таниулсан. 2006 онд засварын газраа нээж байлаа. Одоо МХМ гэхээр танихгүй хүн бараг үгүй болсон. Үнэнч байдал нь амжилтын нэгэн чухал зүйл юм гэдгийг миний амьдралаас харж болно.
-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?
-Автомашин бол хүний өдөр тутмын хэрэглээ. Тиймээс хүний машиныг сэтгэлээсээ засаж, үйлчлүүлэгчдээ баярлуулж чадвал бидний хөдөлмөрийг ч үнэлж чадаж байна. Хүн харахад их энгийн ажил мэт харагддаг ч хамгийн чухал салбар юм шүү дээ.
Одоогийн нийгэмд хүмүүс гар утас, автомашин хоёрыг өдөр тутамдаа хэрэглэж байна. Мөн аюулгүй байдал, тав тух зэрэгт дээд цэгтээ анхаарч байна. Тиймээс авто инженерийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ хэзээ ч буурахгүй.
-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Японы зах зээлд зарагдаж буй жийп автомашины 30 хувийг монголчууд авдаг гэсэн судалгаа бий. Бид цөөхөн хүн амтай ч гэсэн жийп машин худалдан авалтаараа ихэд дээгүүр явж байна. Тэгэхээр цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Бидний ажлын эрэлт хэрэгцээ хэзээ ч тасрахгүй.
Авто инженерүүдийн зүгээс юу хийх вэ гэхээр өөрсдийгөө чадавхижуулах шаардлагатай байна. Нано, цахилгаан машин гээд янз бүрийн техник технологи гарч ирлээ. Тэгэхээр цаг үеэсээ хоцролгүй байж чадвал бидний ирээдүй ямагт гэрэл гэгээтэй байна.
Т.Батсайхан