Тарваганы тоо толгой нь тархац нутагтаа хорогдож, устаж болзошгүй байдлыг харгалзан улсын хэмжээнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон.
Намрын улиралд иргэд хууль бусаар тарвага агнаж, хотод тарваганы мах ихээр оруулж ирдэг.
Ингэснээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хууль бусаар агнан, хураагдсан тарвага зурманд шинжилгээ хийхэд зориулж үргүй зардал ихээр гарч байгаа аж.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр харьяа байгууллага, үндэсний төвүүдийнхээ удирдлагуудтай уулзах үеэр ЗӨСҮТ-өөс дээрх байдал асуудал болж байгааг онцолсон байна.
Иргэд хууль зөрчин тарвага агнаж, улмаар хотод оруулж ирэхийг завдах нь ихэссээр байна. Хамгийн сүүлд энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хууль бусаар нийслэлд нэвтрүүлэхийг завдсан 90 ширхэг тарваганы түүхий тулмыг илрүүлсэн.
Ийнхүү хууль бусаар тарвага агнах, худалдан борлуулах нь эрүүл мэнд төдийгүй, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тул иргэдийг хууль зөрчихгүй, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэн худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.