Италийн дээд шүүхээс өлсгөлөн хүн бага хэмжээний хүнс хулгайлах нь гэмт хэрэг биш гэсэн шийдвэр гаргалаа. Роман Остриаков хэмээх орон гэргүй хүн хүнсний дэлгүүрээс 4,50 ам. доллартой тэнцэх хэмжээний бяслаг, зайдас хулгайлж байгаад баригджээ.
Украйн гаралтай Остриаков хэт их өлсөж, ядарч туйлдсаны улмаас хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан гэж хэргээ хүлээсэн аж. Тиймээс Италийн дээд шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм.
Тэрээр 2011 онд Италийн Геноа хотын нэгэн хүнсний дэлгүүрээс талх худалдан авчээ, харин халаасанд нь хоёр ширхэг бяслаг, уут зайдас байсныг дэлгүүрийн ажилтнууд мэдсэнээр цагдаад өгсөн байна.
2015 онд түүнд дунд шатны шүүхээс зургаан сарын хорих ял оноож, 100 еврогийн торгууль тавьжээ. Гэхдээ Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5 евро хүрэхгүй үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан явдлыг бүтэн гурван шатны шүүх дамнан шийдвэрлэсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.
Түүний өмгөөлөгч нь “Дэлгүүрээс гарч яваагүй баригдсан учир хулгай хийхийг завдсан зүйл заалтаар ялыг хөнгөлөх ёстой” гэж мэдэгдэж байжээ. Харин өчигдөр шүүхээс хэргийг эцсийн байдлаар хэлэлцэж “Сэжигтэн этгээдийн тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, өөрийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг ашиглахаар авсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож байна” гэсэн байна.
Эх сурвалж: BBC