Аймгийн Засаг дарга Дамбын Батлут захирамж гаргаж өөрийн орлогчоор А.Түвшинжаргалыг, ЗДТГ-ын даргаар Д.Соёлчхүүг томилохоор шийдвэрлэжээ. Үүний дагуу дээрх хоёр хүний хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хүргүүлж хянуулсан байна.
Ингэснээр дээрх хоёр эрхэм өчигдөр 19 цаг 30 минутын үед ажлаа хүлээн авлаа. Урьд нь аймгийн Засаг даргын орлогчийг үүргийг Ж.Сандуйжав гүйцэтгэж байсан бол ЗДТГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд ажиллаж байсан юм.
Ажил хүлээлцэх үеэр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэлсэн үгэндээ Эрдэнэт хотын 40 жилийн ой, их засвар хөрөнгө оруулалт, улс төрийн сонгуулийн амаргүй үед ажилласан гэдгээ онцлон хэллээ.
Ийнхүү Засаг даргын орлогчоор ажиллахаар болсон А.Түвшинжаргал нь Цагаанчулуут багийн Засаг даргаар ажиллаж байсан. Харин Тамгын газрын газрын даргаар ажиллах Д.Соёлчхүү нь Монгол шуудан компанийн Орхон аймаг дахь салбарыг удирдаж байсан юм.