Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны хооронд Нью Иорк хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд дэлхийн 25 орны 75 гүйгчид оролцсон бөгөөд Монгол улсаас хоёр дах удаа 10 өдөрт 2 тамирчин, 6 өдөрт 2 тамирчин гүйлээ. Тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км-н зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 С хэлбэлзэлтэй нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьсон юм.
Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулж байх бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, мөн амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцөлийг хангажээ.
Тус тэмцээний 10 өдрийн төрөлд
- Авсралийн гүйгч Сарах /эмэгтэй/ 672 мил буюу 1081,5 км,
- Израйлийн Коби Орен /эрэгтэй/ 755 мил буюу 1214,1 км-р тус тус 1-р байрт орсон.
Манай тамирчин Б. Буджаргал 487 601 мил буюу 967,2 км-р 50 доош насны ангилалд 4-р байрт , С. Оюунгэрэл 524 мил буюу 843,3 км-р 6-т, харин 6 өдрийн төрөлд Америкийн гүйгч Викина /эмэгтэй/ 375 мил буюу 603,5 км, Литвийн гүйгч Айдас /эрэгтэй/ 517 мил буюу 832,0 км-р тус тус эхний байрыг эзэлжээ.
6 өдрийн төрөлд оролцсон Орхон аймгийн тамирчин Т.Түвшинжаргал 210 мил буюу 337,9 км-р 50-59 насны ангилалд 3-р байрт шалгарч цом гардсан бол Чингэлтэй дүүргийн ахмад тамирчин Ж. Одгийв 266 мил буюу 428,1 км-ээр бариандаа оржээ. Тэмцээний хамгийн ахмад буюу 72 настай ОХУ- н эмэгтэй гүйгч Пратишрути 360,5 км гүйсэн байна.
Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 21 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 19 дахь жилдээ зохиогджээ.