Х.Баттулга сайд аймаг, нийслэлийн засаг дарга нарт өөрийн яамны ирэх дөрвөн жилд барьж ажиллаж буй төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулсан юм.
Түүний ярьснаар “хүнд үйлдвэрийн салбарт ирэх дөрвөн жилд хийгдэх Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхий төмөрлөгийн цогцолбор байгуулах, Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлэх, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг улс орны хэмжээний томоохон төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Бид эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлснээр 2021 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 41 тэрбум долларт хүргэж, түүхий эдийн гадаад үнийн хэлбэлзлийн нөлөөллийг багасгаад зогсохгүй ажлын байрыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой” гэлээ.
Харин Хөнгөн үйлдвэрийн салбар ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг. Тиймээс орон нутагт хөгжих бүрэн боломжтой. ҮХААЯ-наас барьж буй бодлого нь “ноосны урамшууллыг цаашид үргэлжлүүлэх бөгөөд 2016 он гэхэд анхан шатны боловсруулалт хийсэн ноосны экспортыг зогсоож, 100 хувь дотооддоо бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаад зах зээлд нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн монгол хонины ноосоор ноосон даавуу үйлдвэрлэн цэрэг, цагдаа, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж оёдлын салбарт томоохон үсрэлт гаргах болно. Ноолуурын салбарын хувьд боловсруулаагүй ноолуурын экспортыг зогсоож улмаар 2020 он гэхэд ноолуурыг дотоодоо 100 хувь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн юм.
Түүнчлэн “Үндэсний үйлдвэрт арьс, ширээ нийлүүлсэн малчинд урамшуулал олгох болон арьс, ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох ажил энэ оноос эхэллээ. Ингэснээр нийт арьсны 20 хувь нь дотоодоо боловсруулагдаж 80 хувь нь түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортонд гардаг байдал эцэс болно” гэлээ.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын тухайд саяхан батлагдсан хүнсний тухай хуулийн дагуу мах, сүүнд урамшуулал олгож эхэлсэн байна. ҮХААЯ, Монгол банктай хамтран хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Цаашдаа төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байгаа аж. “Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн үйлдвэрлэлийн бүх талаар дэмжих болно” гэж салбарын сайд мэдэгдлээ.
Ч.Туяа