-Бууз, банш, ул боовоо худалдан авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн огноог сайтар шалгаарай-
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хүнсний аюулгүй байдлын шалгалтаар худалдааны төв, захуудад худалдаалж буй хар чавганаас дээж аван шинжилэхэд долоон килограмм хар чавганаас хорио цээртэй хортон шавж илэрчээ.
Тухайн бүтээгдэхүүнийг хураан авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, зориулалтын устгалын цэгт устгасан байна.
НМХГ-аас сар шинийн урьдчилсан хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна.
Шалгалтаар бууз, банш, ул боовоо худалдан авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн огноог сайтар анхаарч худалдан авалт хийхийг анхаарууллаа. Учир нь гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ “Гандангийн шар тостой боов” гэх худал шошго наасан тохиолдол гарсан байна.
Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Холбогдох хуулийн дагуу Жигд хүч ХХК, ОАСИ ХХК, Баян тэнгис ХХК, Дархан хан хоршоо ХХК зэрэг зургаан аж ахуйн нэгжид 5 сая 500 мянга, Н.Ганболд, А.Өлзийбаяр, А.Ариунбаяр зэрэг 14 иргэнд 2.1 сая, нийт 7 сая 600 мянган төгрөгийн шийтгэл ногдуулжээ.
Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчил илэрсэн байна. Үүнд:
- хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй,
- дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүй, үйлдвэрлэлийн технологийн эрсдэл үүсэх горимд хяналт тавьдаггүй,
- хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй,
- мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй,
- үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй,
- ажилтан нь эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй зэрэг болно.