Жижиглэн худалдаагаар тэргүүлэгч “Amazon” компани Нью-Йоркийн Лонг Айланд болон Виржиниа мужийн Арлингтон хотод хоёр дахь төв байраа хуваан байршуулахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Шинэ төвийг барихад “Amazon” компани нийт таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 50 мянган гаруй ажлын байрыг бий болгохоор төлөвлөж байгаа юм байна. Мөн шинэ төвд ажиллах ажилтнуудын дундаж цалин 150 мянган ам.доллар байх урьдчилсан тооцоо гарчээ.
Үүний хариуд Нью-Йорк хот 1.5 тэрбум ам.доллар, Виржиниа муж 573 сая ам.доллар, Теннеси мужийн захиргаа 102 сая ам.долларын татварын хөнгөлөлтийг “Amazon” компанид олгохоор болсон байна.
Б.Анхтуяа