АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсаныг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд тарсан. Бичлэгийг дэлгэсэн ажилтныг халсан бөгөөд “2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалтыг прокурорын зөвшөөрлийн дагуу хийсэн. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр долоон цаг болсон. Энэ нь төлөвлөсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй” гэж АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдээлэв.
Баян-Өлгий аймагт 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Өчигдөр болсон үерийн улмаас хоёр иргэн амиа алджээ. Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шар хадны эцэст 63 насны эрэгтэй жалганд урсаж амиа алдсан бол мөн дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Ногоон зоорь орчмын газар гол үерлэж, эрэг нурснаар 60 орчим насны эрэгтэй усанд осолдож амиа алдсан гэж Нийслэлийн ОБГ-аас мэдээлэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Япончуудад туслах хандивын аяныг эхлүүлжээ. Тэрбээр өчигдөр 10 мянган ам.доллараар энэхүү аянаа эхлүүлсэн бөгөөд арав хоногийн турш үргэлжлэх юм байна.