Шүтэн бишрэхгүй байхын аргагүй царайлаг, сонсоод баймаар уянгалаг дуу хоолойтой Tarkan бол Туркийн супер од юм. Америкт Elvis Presley нэр алдартай шиг тэрбээр Туркдээ алдрын оргилд хүрсэн нэгэн. Хэдийгээр дуунууд нь олон улсад хурдан танигдсан ч төрөлх Туркдээ олон жил нэр алдраа цуурайтуулж, амжилтаа бататгажээ.
Тэрээр 1992 онд “Yine Sensiz” гэх анхны цомгоороо Туркийн хөгжмийн хуучинсаг ертөнцөд сэтгэл татам, өвөрмөц содон дүрээр гарч ирсэн байна. Үүнээс хойш Tarkan улам тод од болон гялалзсан юм. Хоёр дахь цомог “A-Acayipsin” нь эхнийх шигээ амжилт авчирсан бөгөөд гурав дахь цомог “Ölürüm Sana” нь түүнийг мега од болгожээ.
Хамгийн олон хувь зарагдсан уг цомгоо гаргахад 3 жил зарцуулсан бөгөөд цомгийн эхний сингл “Kiss Kiss” нь түүнд хөгжмийн салбарын анхны хүндтэй шагналыг авчирчээ. “Kiss Kiss” Туркээс бусад оронд ч хит болсон юм. Швейцарь, Нидерланд, Франц, Герман зэрэг орнуудад жагсаалтын 3-р байранд шалгарч, Туркийн Европт нэрээ дуурсгаж, гялалзсан анхны уран бүтээлчдийн нэг болжээ.
Энэ дуу нь түргэн хэмнэлтэй сонгодог поп дуу бөгөөд олон хөгжмийн зэмсгийн сонирхолтой аялгуу, бусдаас тод ялгарах Турк хэв маягийг багтаажээ.
Tarkan-ы диско хэмнэлийн дуунууд нь Туркийн соёл, хөгжмийн баялаг мэдрэмжийг шингээсэн байдаг. Продюсер нь түүнийг илүү “барууны” уран бүтээл гаргахыг шахдаг ч үндэс угсаагаараа бахархдаг түүний уран бүтээл голчлон Турк хэв шинжтэй байдаг ажээ.Tarkan тайзан дээр биеэ чөлөөтэй авч явдаг.
Уран бүтээлчид олон жил тоглолт хийгээд ядарч залхдаг бол тэр улам л гялалзсаар байна. Тэрээр олон мянган хүний өмнө тоглохдоо уран бүтээлч, үзэгч хоёрын хооронд үүсдэг эрч хүч, харилцаанаас сэтгэл ханамж авдаг байна.
Тэрбээр “Хайрт фенүүдтэйгээ уулзаж, дуугаа толилуулна гэдэг бол дүрсэлж хэлэхэд хэцүү сонин мэдрэмж. Бидний дундах хайр, эрч хүч гайхалтай. Энэ мэдрэмжийг дүрслэн хэлэх үг олдохгүй байна. Миний байж үзсэн хамгийн Энэ бол миний хувьд бусдын төлөө, хамгийн их эрх чөлөө, аз жаргалыг мэдрүүлдэг орчин юм.
Би үүний төлөө төрсөн. Нас насны хэдэн мянган хүн гар барилцаад хамтдаа зогсож байхыг харах сайхан байдаг. Энэ олон хүн цагийг сайхан өнгөрүүлэхээр, хүлээснээсээ гарах гэж, цээрийг эвдэх гэж, тайвшралыг мэдрэх гэж миний концертыг зорин ирдэг нь надад маш их аз жаргал авчирдаг …” гэжээ.
Гэхдээ жинхэнэ амьдрал, камерын өмнө байх хоёр өөр хэрэг. Тэр тайзан дээр тоглох, тайзнаас гадуур амьдрах хоёр ялгаатай гэдгийг цохон тэмдэглэдэг. Tarkan тайзнаас буугаад хувийн амьдралаа чандлан нууцалж, энгийн амьдрахыг чухалчилдаг ажээ.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас