1. Moscow Zoo
Тун ховор амьтдыг харж болох газар бол Москвагийн амьтны хүрээлэн. 1864 онд байгуулагдсан, Европын хамгийн эртний амьтны хүрээлэнгийн нэг юм. Байгаль дээр ердөө 30 хүрэхгүй тоо толгойтой байдаг Алс Дорнодын ирвэс (Panthera pardus orientalis) хүртэл бий.
Хүүхдүүдэд тань судалт цөөвөр чоно, Африкийн зэрлэг нохой, Азийн хар баавгай, далавчны өнгө нь хувирдаг эрвээхий, хар цагаан судалтай тахь, цагаан бар, бор баавгай харах сонин байх болно.
Тус хүрээлэнд амьтан хооллохыг харж, хамгаалагчдаас амьтдын талаар асууж болно. Тэнд хонь, ямаа, тахиа зэрэг гэрийн тэжээвэр амьтадтай харилцах боломжтой. Хамгийн алдартай байгууламж нь 1930-аад онд баригдсан “Animals Island” юм. Насанд хүрэгчид 400-500 рубль төлдөг. Нэмж хэлэхэд, бүтэн өдрийг төлөвлөсөн нь дээр.
- Хаяг: Bolshaya Gruzinskaya гудамж, 1, Москва, 123242, Орос
- Цагийн хуваарь: 10:00-17:00 (20:00 зуны цагт), Даваа гарагт хаалттай
2. Flying Banana Theatre
Эдний бүх үзүүлбэр хүүхдэд зориулсан ба Англи хэл дээр явагддаг.
Англи жүжигчид, хөгжимчид, театрын захирал Martin Cooke, дуучин Liliya Christina нар таны хүүхдийг дэлхийн гайхамшигт шидэт үлгэрүүдээр аялуулах болно. Martin Cooke бол өөрийн гайхалтай санаагаараа олонд танигдсан нэгэн. Эцэг эхчүүд, хүүхдүүд шилдэг үзүүлбэр үзээд зогсохгүй англи хэлний чадвараа ч дээшлүүлэх боломжтой.
- Хаяг: Bolshaya Nikitskaya ul., 47/2, Москва, 121069, Орос
- Цагийн хуваарь: 09:00-21:00
3. Moscow cat theatre
Хорвоо дэлхий дээр сонин хачин зүйл их. Таныг дэлхий дээр байдаг цорын ганц муурын театрт урьж байна. Театрт нэг удаа ирсэн хүүхэд дахин ирэхийг хүсэхээр тийм л гайхалтай орчинг бүрдүүлж чаджээ.
Театрын аялан тоглолт дэлхий дахинд алдартай, тэр тусмаа Америк, Канад, Финлянд, Хятад, Япон зэрэг орноор Yuri Kuklachev муураа дагуулан очдог байна. Театр олон шагнал хүртэж байсан ба Парист аялан тоглолтоор явж байх үедээ “The most original theatre” алтан цомын эзэн болж байжээ.
- Хаяг: Kutuzovskiy, 25, Москва, 121151, Орос
4. Hermitage garden
Ногоон диваажин. Далдуу мод, царс, агч мод, долоогоны бут, сарнай... Энэ цэцэрлэг нь 1830 оноос эхлэн театр, шоу үзүүлбэр, урлагийн тоглолт, кафе, соёл амралтын төв гэдгээрээ олонд танигдсан билээ. Өвөлдөө коток ажиллаж, зундаа задгай талбайд жазз, дуурь, баллетын тоглолт зохион байгуулдаг.
Тийм том биш ч жижиг орон талбайг үнэхээр ухаалгаар ашиглажээ. Цэвэр, аюулгүй орчин, ногоон байгууламж, усан оргилуур, тоглоомын талбай, кино театр, хоолны газрууд... Гэр бүлийнхэнтэйгээ дуу шуугианаас холдож, задгай талбайд шатар тоглож, Оросын алдарт хөгжмийн зохиолч Rachmaninov-ын найруулсан найрал хөгжмийг сонсож, кино үзэнгээ амармаар байвал энд ирээрэй.
- Хаяг: Karetnyy Ryad, 3, Tverskaya, Москва, Орос
- Цагийн хуваарь: 24 цаг нээлттэй
5. Gorky Park
Горькийн парк нь 1928 онд нээлтээ хийсэн бөгөөд ЗХУ-ын тоглоомын талбай, спорт цогцолбор, үзэсгэлэнгийн заал, хүүхдэд зориулсан газартай анхны парк юм. Энд та алхаж, дугуй түрээсэлж, голын дэргэд сууж, газар хэвтэж ном уншиж ч болно, Парк дугуй түрээслэх төв, тав тухтай, гадаа талбайн кино театр, шанцай гэх мэт шинэ ногоо худалдаж авч болох газрууд байдгаараа онцлогтой.
Тэнгэрт түгэх оддыг харахыг хүсвэл ажиглалтын газарт очиж одон орон судлаачдын яриаг сонсонгоо, телескопоор харах боломжтой. Та паркт гар бөмбөг, хөлбөмбөг гэх мэт маш олон төрлийн спортоор хичээллэж болно. Паркт зочлох нь таны стрессээ салж, энергиэ нөхөх гайхалтай боломж байх болно.
- Хаяг: Krymsky Val, 9, Москва, 119049, Орос