Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долоодугаар сарын 26-ны орой үзүүлэхээр ирсэн хүн жижүүр эмчийг зодож танхайрсан бичлэг цахим орчинд тархлаа. Болсон явдлын талаар тус эмнэлгийн захирал Н.Баттогтохоос тодруулсан юм.
-Танай эмчийг зодож буй бичлэг эмнэлгийн хяналтын камерт үлджээ. Эмчийн эрүүл мэндэд ямар хохирол учруулсан бэ?
-Ачаалалтай байгаа жижүүр эмчийг 4-5 –хан минут хүлээж чадахгүй, ажлын байранд нь балмадаар зодсон хэрэг гарлаа. Эмчийн уруулыг сэт цохисон, толгой тархи доргисон, нуруу нь хөхөрч улайсан. Ажлаа хийж яваад ингэж зодуулна гэдэг байж боломгүй асуудал. Бид хэргийг цагдаад өгсөн, балмад этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүл мэндийн яамнаас холбогдож, намайг энэ явдлын талаар тайлбар өг гэсэн. Би өнөөдөр тайлбар өгнө.
-Ямар шалтгаанаар тэгж балмад авирласан юм бол. Тэр хүн өөрөө үзүүлэхээр ирсэн үү?
-“Зүрх салгалаад байна” гэсэн өгүүүлэмжтэй 103-аар яаралтай тусламжийн тасагт ирсэн хүн хүн юм билээ. Гэхдээ хэдхэн минут хүлээх боломжтой байсан. тэр хүний ирэх үед манай жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд хүн хэвтүүлээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь шууд зодсон байсан.
-Үүдэнд харагдаж байгаа ширээнд хүн харагдахгүй байсан. Тэр бүхэнд бухимдсан юм болов уу?
-Тэр хоосон байгаа ширээ бол сувилагчийн ширээ. Тэр үед сувилагч мөн завгүй, цаахан талын өрөөнд түлэгдсэн хүүхдэд боолт хийж байсан. Энэ бүхэн дөрөвхөн минутад болсон нь бичлэгээс харагдана.
-Согтуу хүн байсан уу?
-Архи үнэртүүлсэн, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан гэв.
Ажлаа хийж байгаа эмчийн эрүүл мэндэд халдсан энэ хүнд хариуцлага тооцох ёстой. Тус эмнэлэг болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд ч ийм байр суурьтай байгаа юм. Эмчид халдсан иргэнд ямар хариуцлага тооцсоныг эргэн мэдээлэх болно.