Зээлийн хүү хэрхэн тогтдог вэ?
Бууруулах боломжтой юу? Олон улсын туршлага нь ямар байдаг талаар олон талт хэлэлцүүлэг энэ сарын 24-д BLUE SKY зочид буудлын Топаз танхимд 10:00-13:00 цагийн хооронд нээлтэй болно.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын ахлах эдийн засагч С.Билгүүн манай орны зээлийн хүүг бусад улсуудтай харьцуулан танилцуулах юм. Дараа нь Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бий болгох олон улсын туршлагыг танилцуулна.
Хэлэлцүүлэгт Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, МУИС-ийн багш Ч.Хашчулуун оролцоно.