Монголын уул уурхайн бус экспортлогчдын холбооноос Монголын экспортын бүтээгдэхүүнийг сурталчлах, гадаад зах зээлд өрсөлдөхүйц чанараараа шалгарсан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол экспортын шилмэл бүтээгдэхүүний экспо 2018”-г санаачлан анх удаа Улсын Их Дэлгүүрт зохион байгуулж байна.
Бид уг экспогоор олон улсын зах зээлд Монголын экспортын шилмэл бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг идэвхжүүлэх, олон улсын үзэсгэлэн яармагт цогцоор оролцох, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг чанарыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх, тоог нэмэх, цаашилбал экспортын худалдааны сүлжээг бий болгох зорилготой юм.
ГОВЬ БРЭНД
ГОВЬ -Дэлхийд танигдсан Монгол брэнд. Монголын ноос, ноолуурын анхдагч "Говь" ХК нь байгалийн хосгүй нандин нарийн ширхэг бүхий Монгол ямааны ноолууран бүтээгдэхүүнүүдийг дэлхийд тэргүүлэгч Итали технологиор боловсруулж, Японы шилмэл оёдлын аргаар урлан бүтээдэг билээ. Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч болсон Говь брэнд нь дэлхийн загварын чиг хандлагатай үргэлж хөл нийлүүлэн алхаж Ази, Европ зэрэг 30 гаруй улсад Монгол хүний ур ухааныг толилуулсаар байна.
СИБЕРРИ БРЭНД
"Сиберри Фарм Продактс" ХХК нь Сингапур, Солонгос болон АНУ –д тус тус салбаруудтай Монголын толгой компани юм. "Сиберри" брэндийн бүтээгдэхүүнээ АНУ, Сингапур, БНСУ, Япон, Герман, Польш, Тайвань зэрэг оронд экспортлодог.
Олон зууны туршид чацарганыг гоо сайхан болон эрүүл мэндийг сайжруулахад хэрэглэсээр ирсэн. Сиберри Фарм нь чацарганы гайхамшигт анагаах шинж чанаруудыг агуулсан олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг боловсруулан гарган ажиллаж байна.
НАРАН КАШИМЕР
“Наран Кашимер” нь 2004 онд байгуулагдсан. Маш сайн ялган авсан түүхий эдээр Япон улсын техник технологи ашиглан өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнтэй.
Байгалийн бэлчээрийн аргаар өсгөсөн ямаан сүргээс самнасан органик ноолууран бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, АНУ, ОХУ, Герман улс руу экспортоор гаргадаг.
САЯН ШОКОЛАД
"Заан фүүдс" ХХК нь дээд зэргийн шоколадны түүхий эд, италийн технологи, тоног төхөөрөмж ашиглан Монголдоо анх удаа артизан буюу hand craft шоколадыг өөрийн өвөрмөц амт жорын дагуу, 100%-ийн байгалийн түүхий эдээр хийж хэрэглэгчиддээ хүргэж байгаа.
"Хайраар урласан Монгол амт!" уриатай "Sayan" брэндийн шоколад нь энэ оны 2 сараас үйлдвэрлэгдэж эхэлсэн хэдий ч аль хэдийнээ, гадаад дотоодын өөрийн хэрэглэгчидтэй болсон байна.
ХААДЫН ГЭР
“Хаадын гэр” компани нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, 10 жилийн турш монгол гэр, гэрийн тавилга, эсгий ширмэл, эсгий болон керамик эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа.
Монголын түүх соёл, уламжлалыг өөрийн ард түмэн, залуу хойч үедээ төдийгүй дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах, түүхийн томоохон соёлын өвийг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг тавин ажилладаг.
ХӨСӨГ БРЭНД
“Хөсөг төсөл” нь 2015 оноос хойш Монгол оронд элбэг байдаг түүхий эдээ түшиглэн гар урлал, эсгий урлал, нэхий, савхи болон арьс ширэн бүтээгдэхүүний зохион бүтээх, үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж, өртөг нэмсэн, оюуны багтаамжтай шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд “Хөсөг” нэрээр амжилттай нэвтрүүлсэн.
Энэхүү брэнд нь Монголын эсгий урлал, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнийг орчин үеийн барууны хөгжлийг дагасан эрэлт хэрэглээ, сонирхолтой нийцүүлэн уялдуулж өгснөөр европын зах зээлд амжилттай нэвтэрч буй Монгол брэнд юм.
ONLY ONE БРЭНД
ONLY ONE брэндийн арьсан жижиг эдлэлийн үйлдвэр нь 1989 онд байгуулагдсан. Үхэр, сарлаг, хонь, ямаа зэрэг монгол малын сайтар боловсруулсан арьс ширээр төрөл бүрийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ, Япон, Англи зэрэг улсуудад чанартай бараа бүтээгдэхүүнээ экспортлож байсан туршлагатай.