Алдагдсан боломж (Opportunity cost), Хүчин чадал ашиглалт (Capacity utilization), Бүтээмж (Productivity) зэрэг ойлголтууд менежерүүдэд маш чухал. Манай компаниуд ихэвчлэн сайн мэргэжилтнээ менежерээр томилчихдог. Менежер буюу удирдагч байх нь сайн мэргэжилтэн байхаас ялгаатай. Одоо гол ялгааг нь энд яръя.
Улаанбаатар хотод байгаа автомашинууд ажлын нэг өдөр явах эрхгүйг та бид мэднэ. Улаанбаатарт явж байгаа нийт машины үнэлгээг 4,4 их наяд төгрөг гэж үзвэл , нийтдээ 880 тэрбум төгрөгтэй тэнцэх сул зогсолт үүсч байна. Өөрөөр хэлбэл бид ХҮЧИН ЧАДЛАА 20 хувиар дутуу ашиглаж (ажлын 5 өдрийн 1-т нь сул зогсоно) , АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ЗАРДАЛД 880 тэрбум төгрөг хэзээ ч эргүүлж олж авч чадахгүйгээр төлчихжээ.
Анхнаасаа Улаанбаатар хотын тээврийн асуудлыг хотжилт, хүн амын өсөлт, байгаль цаг уурын ширүүн нөхцөл, эдийн засгийн өсөлт, замын багтаамж зэрэгтэй нь уялдуулж бодлогын түвшинд төлөвлөх ёстой байсан. Чадаагүй учраас өнөөдөр бид машинуудыг нэг өдөр сул зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч, ийм их алдагдал хүлээж байна. Менежмент бол тоглоом биш. Менежер хүн хүчин чадал ашиглалтыг дээд төвшинд хүргэхийн тулд анхнаас нь зөв төлөвлөх ёстой.