Энэ удаагийн дугаарын зочноор “Их эзэн хааны театр”- ын балетчин Соёлын тэргүүний ажилтан Б.Төгөлдөрийг урилаа. Түүнтэй ярилцснаа хүргэе.
-Танай театрын тухай яриагаа эхэлье?
-“Их эзэн хааны театр” сая дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Манай театр зөвхөн балетийг голчилдоггүй. Ардын урлаг болон үндэсний урлагаа дэмжиж ажилладаг. Мөн модерн бүжиг тавьдаг онцлогтой. Би театрынхаа уран сайхны удирдаачийг хийдэг.
-Та хэзээнээс балетийн урлагтай амьдралаа холбосон бэ?
-Одоогоос арван жилийн өмнө анх эмээ өвөөдөө хөтлүүлээд Хөгжим бүжгийн коллежийн балетийн ангид орж байсан. Өөрийгөө бүжигчин болно гэж төсөөлдөггүй, ямар ангид орсноо ч мэдэхг үй эхэндээ гайхдаг байлаа. Харин энэ урлагийг ойлгуулж, анхны “А” үсгийг заасан хүн бол Д.Дашлхагва багш минь.
Багшаасаа балетийн урлагийн мөн чанарыг мэдэрч, ямар агуу урлаг болохыг нь ойлгосон. Энэ үеэс л бие сэтгэлээ балетад зориулж, дурлаж, хайрлаж явна.
-Багш тань юу гэж сургадаг байв?
-Багшаасаа үргэлж үлгэр дууриал авдаг. Олон залуусын авьяасыг нээж, урлагийн замд хөтөлсөн буянтан. Би багшийгаа олон баримал бүтээсэн гэж боддог. Түүн дотор дуулдаг, бүжиглэдэг, олон баримал бий. Би бол багшийнхаа бүжиглэдэг баримал нь.
-Балет хүмүүст юуг ойлгуулах ёстой юм бэ?
-Бүжгийг хүмүүс зөвх өн хөдөлгөөн гэж ойлгодог. Гэхдээ ямар ч бүжиг өөрийн гэсэн утга санааг агуулдаг шүү дээ. Балет бол хүний бодит амьдралыг харуулдаг жүжиг. Зөвх өн хөдөлгөөнөөр бүх зүйлийг илэрхийлж болдог. Балетчдийг давхар жүжигчин гэж ойлгож болно.
-Балетчин гэхээр ихэвчлэн эмэгтэй хүн санаанд буудаг. Эрэгтэй балетчин байхын давуу тал юу вэ?
-Айл гэрийн эзэн эр хүнд амьдралаа авч явах хариуцлага ирдэг дээ. Үүнтэй яг адилхан Эрэгтэй балетчин эмэгтэй хослогчоо тодотгож, илэрхийлэх үүрэгтэй. Түүний үзэсгэлэн гоог, дотоод ертөнцийг төгс харуулах шаардлагатай. Балет бол тэвчээрийн урлаг. Биеэ зөв авч явах, аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандах ухааныг сургадаг.
-Та биеийнхээ хөгжилд хэрхэн анхаардаг вэ?
-Балет биеийн урлаг болохоор хамгийн түрүүнд анхаарал тавьдаг. Тоглосон дүрээ хүмүүст хүргэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийдэг. Бэлтгэлгүй өнгөрсөн өдөр байхгүй байх. Амарсан ч тодорхой хэмжээгээр байнга халаалт хийдэг.
-Монголын балетийн урлаг хөгжиж байна уу?
-Манай улсад балетийн хөгжил харьцангуй хурдацтай, сайн байгаа гэж үнэлдэг. Уран бүтээлчдийн маань ур чадвар, мэдлэг хаана ч гологдохгүй. Мэргэжил нэгт найзууд, дүү нар, ахмад үеийнхнээрээ үнэхээр бахархдаг.
-Балет таны хувь хүн талаас хэрхэн нөлөөлсөн бэ?
-Тэвчээрийг сургасан. Энэ урлагаас би авч болох бүхий л сайхныг мэдэрч байна. Амьдралын минь хором бүрт үр өгөөжөө өгсөөр ирсэн.
-Шинэ, залуу балетчиддаа юу зөвлөх вэ?
-Хамгийн эхэнд битгий шантраарай гэж хэлье. Тэвчээртэй хүн л энэ урлагийн оргилд нь хүрч чадна. Хөдөлмөрлөж, зүтгэж олсон амжилт амттай шүү дээ. Миний хувьд балетаар хичээллээд шантрах тохиолдол бишгүй байсан. Гэхдээ тэр бүхнийг бэрхшээл гэж бодоогүй, даваад ард нь гарах ёстой гэж зүтгэсэн.
О.Өлзийсайхан