Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос томилогдсон ажлын хэсэг энэ сарын 22-ноос 26-ныг дуустал Завхан аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг зохион байгуулж байна.
Уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээний хүрээнд тус аймгийн төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага, хамт олонд хүний эрхийн сургалт явуулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй нээлттэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, орон нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх шинжтэй шийдвэрүүдэд хүний эрхийн дүн шинжилгээ хийж, цагдан хорих болон баривчлах байр, эрүүлжүүлэх байранд хяналт шалгалт хийх юм.
Мөн Завхан аймгийн иргэд хүний эрхийн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол гаргах, хуулийн зөвлөгөө авах боломжтой.
ХЭҮК-оос энэ оноос эхлэн аймаг бүрт ахлах мэргэжилтэн томилон ажиллуулж буй. Завхан аймагт ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Ч.Наранхүү суурьшин ажиллаж байгаа бөгөөд 7046-2522 дугаарын утсаар холбогдоорой.
Мөн ХЭҮК-т гомдол гаргах, хууль зүйн зөвлөгөө авах бол 7000-0222 дугаарын утсаар холбоо барих боломжтой юм.