УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Индонез, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух Элчин сайдуудыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Ш.Батцэцэгийг Индонезэд, Ч.Сосормааг Бразилд суух Элчин сайдаар нэр дэвшүүлэв. Манай улс тус хоёр улсад Элчин сайдын яамаа шинээр нээх гэж байгаа юм.
Элчин сайд томилох болон манай улс дээрх хоёр улсад Элчин сайдын яам нээх шаардлага байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн хэлэлцэж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүд санал дүгнэлтээ хэлэлцсэний дараа хоёр нэр дэвшигчийг Элчин сайдаар томилох тухай санал хураалт явуулав. Ш.Батцэцэгийг Индонезэд суух Элчин сайдаар томилох эсэх тухай санал хураалтад 70 гишүүн оролцсоноос 62 нь буюу 88.6 хувь нь дэмжлээ.
Ч.Сосормааг Бразил улсад суух Элчин сайдаар томилох, эсэх тухай санал хураалтад 70 гишүүн оролцсоноос 69 нь буюу 98.6 хувь нь дэмжив.
Нэр дэвшигчид Индонез, Бразил улсад суух Элчин сайдаар томилогдохоор боллоо. Ингэснээр Монгол Улс дөрвөн эмэгтэй Элчин сайдтай болох юм.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд Ажлын хэсгийнхэнд асуулт тавьж, байр сууриа илэрхийлснйг товчлон хүргэж байна.
Б.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Гадаадад байгаа иргэд асуудал гарвал ЭСЯ-даа л хандана шүү дээ. Манай ЭСЯ-д иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар жигд ажиллаж чадахгүй байгаа. Энэтхэгт сурахаар болсон 20 настай хүү жилийн өмнө амиа алдсан. Ар гэрийнхэн нь Гадаад харилцааны яаманд хандаад үр дүн гарахгүй байна. ГХЯ-ны холбогдох албаныхан тодорхой хариулт өгөхгүй байна. Монголчууд олноороо гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа үед ЭСЯ иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар онцгой анхаарах хэрэгтэй.
Л.Болд: Энэ ажлыг авснаас хойш бидний дэвшүүлж байгаа хамгийн гол асуудал бол иргэдээ хамгаалах. Дарга нарыг төлөөлдөг гэсэн сэтгэлгээ арилж байна. Иргэн бүрт тохиолдсон асуудал болгонд Хууль зүйн яамтай хамтарч, иргэдийнхээ эрх ашгийн төлөө өдөр тутам ажиллаж байна. Монголын ЭСЯ-ууд улс орнуудад иргэдээсээ хол бөглүү газарт байрладаг тал бий. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, очиход хэцүү байдаг. Тиймээс нийтийн унаагаар шууд очих боломжтой газарт Элчин сайдын яамаа байршуулах хэрэгтэй байна. Тиймээс бид дэд бүтцэд анхаарч байгаа.
Ө.Энхтүвшин: ЭСЯ-дыг нээхдээ ямар шалгууруудыг барьдаг юм бэ. Сая эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа оронд нээж байна гэлээ. Ямар шинэ харилцаа хөгжүүлнэ гэж шинээр ЭСЯ нээх гэж байна вэ. Хоёрдугаарт, шинээр ЭСЯ-аа нэмээд байдаг. Гэтэл өмнө нээсэн ЭСЯ-дын байдал хэд хэдэн газарт хэцүү байна. Түүнд зардал гаргах хэрэгтэй юм биш үү. Жишээ нь, Япон дахь ЭСЯ-ны барилга.
Л.Болд: Бид гадаад бодлогоо өргөн утгаар харж байгаа. Шинээр ЭСЯ, Консулын газар байгуулахад олон шалгуур үзүүлэлт тавьдаг. Монголчууд олноор ажиллаж, амьдардаг улс орон байж болно. Мөн эдийн засгийн харилцаа, шууд нислэг, харилцан ЭСЯ-тай байх асуудал чухал. Бразил, Индонезэд харилцан ЭСЯ нээх тухай ярьж байгаа. Индонез манай ирээдүйн томоохон түнш орон. Бүрэн үндэслэл гаргаж байж, ЭСЯ нээж байгаа. Цаашид тоо нэмэх биш, хөрөнгө хүч нөөц бололцоогоо зөв хуваарилах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр бодлого барьж ажиллана.
Ё.Отгонбаяр: Индонезэд 20, Бразилд гурван монгол хүн байдаг гэж дуулсан. Гэтэл бид том орон юм гээд ЭСЯ нээж байгаа хэрэг үү. Энд тэнд ЭСЯ нээж байхаар монголчууд олонтой газартаа Консулын газар нээх нь зөв юм биш үү. Анх удаа мэргэжлийн бус хүмүүсийг Элчин сайдаар нэр дэвшүүлж байна.
П.Цагаан: Хоёр нэг дэвшигчийг олон шалгуураар шүүж үзсэн.
Дотоод, гадаадад хэд хэдэн дээд сургууль, курс төгссөн. Англи, орос хэлтэй.
Төрийн ажлын арвин туршлагатайгаас гадна иргэний нийгмийн байгууллагад идэвхтэй ажиллаж ирсэн, боловсрол, мэдлэг, туршлага, мэдлэг зүтгэлийг харахад Элчин сайдаар ажиллаж, ямар ч өндөр шаардлагыг биелүүлэх чадвартай хүмүүс. Тиймээс мэргэжлээр нь бус ажил үйлсээр нь дүгнэх хэрэгтэй байх.
Ж.Батзандан: Дэлхийн улс орнууд Монгол Улс 170 гаруй оронд Элчин сайдын яамаа нээж байна, мундаг байна гэдэг. Гэхдээ төгсгөлд нь шоолж байна. Хоёр хөгштэйгээ ойлголцож чадахгүй байна. Манай Элчин сайдууд худал ярьдгаа боль. Жижиг улс шударга байвал, ямар ч улс орон дэмжинэ. Ядуу хүн шударга байвал ямар ч хүн хүндэтгэнэ гээд хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна, Та хоёр чадна гэв.
Болор: Бразил, Индонез хүн ам, бүс нутагтаа үзүүлэх нөлөөгөөрөө илүү. Монгол шиг жижиг улсад үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь гадаад харилцаа байдаг. Манай улс мөнгөтэйдээ Элчин сайдын яамаа нээгээд байгаа юм биш. Тиймээс бид үүнийг дэмжих хэрэгтэй. Бразил улс Өмнөд Америкт нээх гэж байгаа манай анхны Элчин сайдын яам. Эдийн засгийн харилцаандаа илүү их анхаарах хэрэгтэй гэж ярилаа.
Чуулганаар дараагийн асуудал буюу “давхар дээл”-ийн асуудлыг одоо хэлэлцэж байна.