Украины зүүн бүс нутгуудын иргэдэд ОХУ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шинэ цуваа өнөөдөр Украины хилээр нэвтэрлээ хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Засгийн газар олон нийтийн хүсэлтээр Украины Луганск болон Донецкийн бүс нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсоноо зарласан.
Харин Украины талаас Оросын энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийн талаар албан ёсны мэдээлэлгүй байгаа гэж мэдэгдсэн. Үүнээс гадна ОХУ дур мэдэн ийм үйлдэл хийж байгаа нь олон улсын гэрээг зөрчсөн хэрэг гэж Украины албаны хүмүүс хэлэв.
Өнгөрсөн найм, есдүгээр сард ОХУ-ын эрх баригчид Луганск болон Донецк руу мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан.
Тус цуваа 280 ачааны машинаас бүрдэх бөгөөд Украины зүүн бүс нутагт цэргийн хүчнийхэн болон салан тусгаарлагчдын мөргөлдөөний улмаас зовж буй хүмүүст хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн, ундны усны тусламж үзүүлэх аж.
Оросын эрх баригчдын мэдээлж буйгаар 400 тонн үр тариа, 100 тонн элсэн чихэр, хүүхдийн хоол хүнс 62 тонн, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм 54 тонн, унтлагын уут 12 мянган ширхэг зэргийг илгээжээ.
Эх сурвалж: ВВС