Нацист Германыг бут ниргэсний дараахан оргон зайлсан цэргийн гэмт этгээдүүд АНУ-д орогножээ. Тэд олон арван жилийн турш хэдэн саяар хэмжигдэх тэтгэлэг авсан болох нь саяхан илрэв. “Ассошиэйтед Пресс” агентлаг хоёр жилийн турш эрэн сурвалжлах ажиллагаа явуулж үнэнийг олж мэдсэн юм.
АНУ-ын Хууль зүйн яам 35 жил цэргийн гэмт хэрэгтнүүдтэй гэрээ байгуулан ажиллаж иржээ. Харин нацистууд Америкаас гарч үүний хариуд тэтгэлэг өгсөн хэмээн агентлаг нотолж байна.
“Би тэр хүнийг тэтгэвэр авдаг гэж бодоогүй, хэзээ ч сонирхож яваагүй. Нэлээд чинээлэг хүн юм л гэж бодож байлаа. Тэр Америкаас Германд шилжиж ирсний дараахан Швейцарын хил дээр байх эдлэн газар худалдан авсан” хэмээн Яков Денцингерийн хөрш Елизавета Амбус ярьж байна. Яков Денцингер Освенцим хорих лагерт харуул хамгаалалтанд гарч байсан бөгөөд Хорватын Осийек хотод суурьшжээ.
Европт амьдардаг өөр нэгэн нацист бол Мартин Хартман. Тэрээр Заксенхаузен үхлийн лагерт мөн л ажиллаж байсан нэгэн. Америкийн хуулинд цоорхой байдгийг хуульчид хэлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд хаах гэж оролдоогүй аж. 1999 онд хаах оролдлого хийгээд бүтэлгүйтжээ. Мөнөөх Хууль зүйн яам эсэргүүцсэн байгаа юм. Тайлбар нь ч их энгийн нацистуудыг шүүх ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилдэг, бас тэгээд төвөгтэй. Харин тус улсаас гаргах нь хамаагүй хялбар. Ийм маягаар Америкчууд цэргийн гэмт хэрэгтнүүдийг хаацайлж ирсэн аж.
Фашист Германы цэргийнхэнтэй хамтран ажиллах баялаг туршлага хуримтлуулсан орон бол АНУ. Жишээ нь Гуравдахь рейхийн генерал Рейнхард Геллен Дэлхийн хоёрдугаар дайны дараа Тагнуулын Төв газартай хамтран ажиллаж эхэлсэн хэмээн түүхч Расс Беллант ярьж байна.
“Өндөр албан тушаалын Герман генерал Пентагонд албан ёсны тушаал хүлээн авсан. Тэгээд НАТО-гийн зэвсэгт хүчний дарга нарын нэг болж байгаа юм. Хэд хэдэн генералууд албан бусаар Пентагонд ажиллаж байх жишээтэй. Энэ чинь ичгэвтэр зүйл шүү дээ. Харин жирийн иргэд энэ талаар юу ч мэдэхгүй” хэмээн түүхч ярив.
Хэдийгээр шуугиан дэгдээсэн үнэн ил болсон ч нацистууд одоо айх зүйлгүй болжээ. Учир нь тэд одоо 90-100 настай.
Эх сурвалж: Вести