Нийслэлийн III Амаржих газрын эмч нарын хариуцлагагүй байдлаас болж, 31 настай Э.Хонгорзул хэмээх бүсгүй жил гаруй хугацаанд хэвлийдээ марльтай явснаас нарийн гэдэс нь үгжирч муудcаны улмаас гэдсээ тайруулсан байдаг.
Түүний биед ийнхүү хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм.
Улмаар энэ оны гуравдугаар сарын 31-нд дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.Т
эгвэл өнгөрсөн баасан гарагт анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, тэнсэн харгалзах ял оноожээ.