“Буянт-Ухаа-1” хорооллоос орон сууц авах сугалаанд хожсон айлуудаас 323 нь заасан хугацаанд орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлж чадаагүй аж.
Тиймээс бусдад нь боломж олгох зорилгоор үлдсэн байруудад дахин сугалаа явуулахаар болсон. Энэ сугалааг өнөөдөр 15.00 цагт Спортын төв ордонд зохион байгуулахаар зар тараасан боловч дахин хойшлогдлоо.
Зуны амралтын улирал тул иргэдээс энэ сугалааг намар зохион байгуулах тухай хүсэлт олноор иржээ. Тиймээс Төрийн орон сууцны корпорациас сугалааг намар ажил жигдрэхэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.