АНУ улс сүүлийн 30 жилийн хугацаанд НҮБ-ын хориг арга хэмжээ, холбоотон улсуудынхаа дэмжлэггүйгээр, түүгээр ч үл барам ямар нэг ноцтой шалтгаангүйгээр тусгаар тогтносон улсуудад нэг бус удаа цохилт өгч байсан. Энэ бүгдийг хийхдээ “санаанаасаа зохиосон” үндэслэл гаргаж ирдэг байлаа. Өөрөөр хэлбэл дайндаа зориулаад “үлгэр” зохиодог. Хэзээ ямар үлгэр зохиож байсныг эргэн нэг саная.
Гренада, 1983
1979 оны гуравдугаар сард Гренадад цэргийн эргэлж гарч, “ЖУЭЛ шинэ хөдөлгөөн”-ийг тэргүүлдэг Морис Бишоп тэргүүтэй коммунизмыг дэмжигч Засгийн газар төрийн эрхэнд гарав. Харин 1983 оны 10 дугаар сард хэдэн зуун Америк оюутныг хамгаалах, Антигуа, Барбуда, Доминик, Сент Люси, Сент Винсент, Гренадина зэрэг хэд хэдэн орны хүсэлтээр АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган “Urgent Fury” хэмээх дайны ажиллагааг Гренадын эсрэг явуулахыг тушаав.
Гренадын Ерөнхий сайд Бишоп болон түүний талынхан буудуулжээ. Үүнээс сарын дараа буюу 1983 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей №38\7 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолд Гренада руу дайрсан нь олон улсын эрхзүйг бүдүүлгээр зөрчиж, энэ улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг гэж үзээд нэн даруй зэвсэгт түрэмгийллийг зогсоож, гадаадын цэргийн хүчийг тус улсаас яаралтай гаргахыг шаардсан байв. Энэ тогтоолыг 108 орон дэмжиж байлаа.
Панам, 1989
1980-аад оны дунд үед Панамын Засгийн газар АНУ-ын гадаад бодлоготой үл нийцэх бодлого явуулах болж, Төв болон Өмнөд Америкийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж эхэлжээ. Панам улс Никарагуа улсын эсрэг үйл ажиллагаа явуулахад нь зориулж АНУ-д нутаг дэвсгэрийнхээ хэсгээс өгөхийг татгалзсаны дараа 1987 оны эхээр энэ хоёр улсын харилцаа муудсан байдаг. Түүнчлэн энэ үйл явдал болохоос 10 жилийн өмнө АНУ болон Панамын хооронд хэлэлцээр хийсэн бөгөөд энэ хэлэлцээрийн дагуу 2000 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд Панамын сувгийн хяналтыг АНУ Панамд шилжүүлэх ёстой байлаа. Панамын Засгийн газар энэ гэрээний заалтыг эргэн харахаас татгалзсан юм. Улмаар энэ улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа, төрийн эргэлт хийх оролдлого гарав. 1988 оны хоёрдугаар сард АНУ-ын Хуульзүйн яамны хар тамхитай тэмцэх газар Панамын Зэвсэгт хүчний командлагч, улсыг тэргүүлэгч Мануэль Норьегуг хар тамхи наймаалсан болон өөр олон гэмт хэрэгт буруутгажээ.
1989 оны 12 дугаар сард АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч том Жорж Буш Панамын эсррэг “Just Cause” нэртэй цэргийн ажиллагаа явуулахыг тушаалаа. Энэ ажиллагааг явуулахын тулд Панам дахь АНУ-ын иргэдийг хамгаалах, Панамын сувгийг хамгаалах, ардчилсан замаар сонгогдсон төрийн зүтгэлтнүүдийг дэмжих, генерал Норьегуг албан тушаалаас нь огцруулах, түүнийг Америкийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гэмт хэрэгтэн гэж үзэн шүүхэд шилжүүлэх зорилготой хэмээн мэдэгдэж байв.
Ирак, 1991
1990 оны наймдугаар сарын хоёрны шөнө Иракийн армийн зарим хэсэг Кувейт рүү нэвтрэн оров. Эзлэгдсэн орон нь Иракийн Аль Саддамия нэртэй 19 дэх муж боллоо. Саддам Хусейн Саудын Араб руу дайрахаар төлөвлөж байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ бүс нутгийн газрын тос олборлогч хоёр томоохон орны дунд хяналтаа тогтоох нь газрын тосны дэлхийн зах зээлд ихээхэн нөлөөлөх боломжийг Иракт олгох байлаа.
АНУ тусламж үзүүлэх нэрийдлээр Саудын Арабын удирдлагаас бусдын нутаг дэвсгэрт цэргээ байрлуулах зөвшөөрөл авснаар “Цөлийн бамбай” нэртэй цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн юм. 1990 оны сүүлээр Олон үндэстний хүчний эвсэл Кувейтийг чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулах мандатыг НҮБ-аас авав. 1991 онд АНУ болон бусад улс “Цөлийн шуурга” ажиллагааг эхлүүлсэн юм.
Сомали, 1993
1988 оноос эхлэн Сомалид иргэний дайн дэгдэж, одоо ч намжаагүй байна.
1992 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Аюулгүй зөвлөл 751 тоот тогтоолоороо Сомали дахь ажиллагааг эхлүүлсэн юм.
Энэхүү ажиллагааны хүрээнд Сомалид гадаадын 50 зэвсэггүй ажиглагч суурьшуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байв. Хүмүүнлэгийн тусламж хүрэх ёстой эзэддээ хүрч чадахгүй байсны улмаас энэ үйл ажиллагагаг хариуцах, үндэсний эвлэрлийн үйл явцыг дэмжих зорилготой 23 орны 38000 цэргийн албан хаагчийг оролцуулсан “Найдвар сэрсэн нь” нэртэй ажиллагаа явуулж эхэлжээ.
Улмаар 1993 оны тавдугаар сард “Найдварын үргэлжлэл” нэртэй шинэ ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ нь Сомалийн засгийн эрхэнд гарахаар зэхэж байсан орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн тэргүүдийн нэг Мохаммед Фаррах Айдидыг устгах зорилготой байлаа. Ийнхүү зорилт тавин ажилласан нь Америкийн тусгайгийнхны хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг байлаа. “Занганд орсон” Америкийн элит хэсгийн дайчид асар богино хугацаанд асар их хор хохирол авчирсан юм.
Югослав, 1995
1991 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Словен тусгаар тогтнолоо зарласан нь Югослав задран унах явцыг эхлүүлсэн юм. 1992 онд Македон, Босни болон Герцеговин тусгаар тогтнолоо зарласан бол Серб, Черногор Югославын Холбооны Улс байгуулав. Улмаар Босни, Герцеговинд үнэн алдарт шашинтай сербүүд мусульман босничууд болон католик шашинт хорватуудтай дайтаж эхэллээ. 1993 онд нөхцөл байдал улам хурцдаж, 1994 онд АНУ зуучилснаар мусульман хорватын холбооны улс байгуулагдав.
1995 онд НАТО-ийн онгоцнууд агаараас бөмбөгдөж, Боснийн сербүүдийг хорват болон мусульманчуудтай хэлэлцээр хийхийг албадаж байлаа. Энэ бол НАТО-ийн түүхэнд олон улсын эрхзүйн зарчмыг зөрчсөн хамгийн том, анхны цэргийн ажиллагаа байлаа. НҮБ Хойд Атлантын эвслийн зүгээс хүч хэрэглэхийг хориглосон тогтоол гаргаагүй байв. “Deliberate Force” ажиллагааны дүнд Боснийн сербүүд НАТО-гийн агаарын хүчний бөмбөгдөлтөнд өртжээ. Энэ ажиллагааг эхлүүлэхдээ 1995 оны наймдугаар сарын 28-ны өдөр Сараево дахь Маркал зах дээр болсон дэлбэрэлтийг “түрий барьж” байлаа. Гэвч энэ эмгэнэлт хэргийн буруутныг баталгаатай тогтоож чадаагүй байсан юм. Харин НАТО энэ хэргийн хариуцлагыг шууд л сербүүдэд тохоов.
Афганистан, Судан, 1998
1998 онд Танзани, Кени дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдсан хэрэг гарч, 224 хүн \12 нь АНУ-ын иргэн\ амиа алдаж, 5000 хүн шархадсан хэрэг гарав. Үүний хариу болгож АНУ “Infinite Reach” нэртэй ажиллагаа эхлүүлэв. 1998 оны наймдугаар сард америкчууд Афганистан дахь исламын дайчдын бэлтгэлийн хэд хэдэн хуаран болон Судан дахь эмийн үйлдвэрийг химийн зэвсэг үйлдвэрлэдэг хэмээн пуужингийн цохилт өгчээ. Тухайн үед АНУ цэргийн хүч хэрэглэснээ олон улсын терроризмтой тэмцэх ажиллагаа хэмээн анх удаа зөвтгөж байв.
Югослав, 1999
Угсаатны цэвэрлэгээ, хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй гэмт хэргийг буруутгаж, түүнчлэн “Косово болон Метохия сербийн автономит мужаас сербийн цэргийг гаргах тухай” шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар АНУ 1999 оны гуравдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 10 “Холбооны хүч” нэртэй ажиллагаа явуулжээ. Барууны хэвлэл мэдээллийнхэн энэ дайныг “хүмүүнлэгийн ажиллагаа, дайралт” хэмээн нэрлэж байв. Пуужингийн цохилт, бөмбөгдөлтөд Югославын нийслэл Белград болон өөр олон суурин өртжээ. Харамсалтай нь энэ бөмбөгдөлтийн хохирогчид нь энгийн номхон иргэд байв.
АНУ Сири рүү дайрахдаа химийн зэвсэгтэй агуулахыг хамгаалах шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Оны эхээр л Пентагонд Башар Асадын дэглэм унавал Сирийн химийн лаборатор болон агуулахуудыг хамгаалалтад авах хэрэгтэй гэсэн яриа гарч байв.
Афганистан, 2001- одоо хүртэл
Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилж буй дайн. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ Осама бен Ладеныг хүлээлгэн өгөхийг “Талибан” хөдөлгөөнөөс шаардаж байлаа. Афганистаны нутаг дэвсгэрт “Аль Каида” цөмийн нууц лаборатори байрлуулсан гэсэн яриа тараав. Пентагон Афганистан дахь алан хядагчдын эсрэг ажиллагаагаа “Хил хязгааргүй үнэн шүүх” хэмээн нэрлэх байсан ч исламын шашны ёсоор хил хязгааргүй үнэн шүүхийг гагцхүү Аллах тогтоодог тухай олж мэдээд, ажиллагаагаа “Үл нугарах эрх чөлөө” хэмээн нэрлэжээ. Энэ ажиллагаа хэдийнэ эхэлсэн хойно НҮБ-ын тогтоол гарсан байдаг.
Ирак, 2003-одоог хүртэл
2003 оноос эхлэн Цагаан ордон Саддам Хусейны дэглэмийг унагаах нь зүйтэй гэдэгт дэлхий нийтийг итгүүлэхийн тулд ихээхэн хүчин зүтгэл гаргажээ. Үй олноор хөнөөх зэвсгийн боловсруулалтаа сэргээсэн, олон улсын алан хядах байгууллагууд, тэр дундаа “Аль Каида” бүлэглэлтэй хамтран ажилладаг хэмээн Иракийг буруутгав.
АНУ-ын захиргаа Иракийг үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэдэг гэсэн хуурамч баримт гаргаж иржээ \Ирак хөнгөн цагаан хоолой худалдаж авсан нь уран баяжуулалт болон атомын зэвсгийн хошуу боловсруулж буйн баталгаа гэж мэдэгдэж байв\. Иракт хүч хэрэглэхийн эсрэг Орос, Хятад, Франц улсууд хатуу байр суурьтай байсан тул НҮБ дээр санал хураалт явагдсангүй. Хэдийгээр санал хураалт явагдаагүй ч АНУ үүнийг үл тоон, 2003 оны гуравдугаар сарын 20–ны өглөө эрт “Иракийн эрх чөлөө” ажиллагааг эхлүүлжээ. Тавдугаар сарын эхээр, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч бага Жорж Буш байлдааны ажиллагааны идэвхитэй үе дууссан талаар мэдэгдэв. Харин Иракт партизаны дайн эхэллээ.
Ливи, 2011-одоо хүртэл
2011 оны хоёрдугаар сараас эхлэн Ливид засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Энгийн ард иргэдийг дарахын тулд агаараас цохилт өгсөн гэх эргэлзээтэй баримтын дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Муаммар Каддафи болон Ливийн бусад албаныхны эсрэг хориг арга хэмжээ авлаа. Америкчууд “Одиссейн эхлэл” нэртэй ажиллагаа явуулж, энэ ажиллагааны явцад бараг бүхий л агаарын цэргийн хүчин, пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг устгасан бол Ливийн тэргүүн Муаммар Каддафи алагджээ.
Сири, 2014- өнөөг хүртэл
АНУ Сири рүү дайрахдаа химийн зэвсэгтэй агуулахыг хамгаалах шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Оны эхээр л Пентагонд Башар Асадын \АНУ-ыг байнга буруутгадаг\ дэглэм унавал Сирийн химийн лаборатор болон агуулахуудыг хамгаалалтад авах хэрэгтэй гэсэн яриа гарч байв. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 75 мянган цэргээ илгээх шаардлагатай болно.