-Эх үрсийн баярт зориулсан цуврал ярилцлага-
Нийслэлийн Лаборатори 1-р бүрэн дунд сургуулийн С.Чулуун багштай 6в бүлгийн сурагч А.Өсөхбаярыг Олон улсын хүүхдийн эрхийн өдөрт зориулан бэлтгэж буй ярилцлагынхаа зочноор урилаа.
Математикийн хичээлээр дагнан сургууль, хот, улс тэр ч бүү хэл олон улсын олимпиадын медалиар энгэрээ мялаасан хүү энэ жил 11 настай.
Дөрвөн настайдаа уншиж бодож сурсан хүүг улсын ууган сургуулийн өндөр босгыг “харайж” давсан гэж болно. Ингэж хэлэхийн учир дөрөвхөн настай уншиж, бодож сурсан хүү энэ том сургуульд шалгалт өгөн шууд 2-р ангид орсон байна.
Тэрээр математикийн хичээлээр дүүрэг, хот, улсын 7 медальтайгаас гадна гуравдугаар ангидаа Монголын сурагчдын эрдмийн хүрээлэнгээс “Монгол Улсын тэргүүний сурагч” хэмээх шагнал авч байжээ.
“2003 оны наадмаар түрүүлсэн бөхийн нэрийг хайрлана гэсэн аавынхаа амлалтаар Өсөхбаяр хэмээх алдрыг эцэг, эхээсээ авсан” хэмээх хэвлүүхэн хүүгийн ярилцлагыг хүргэе.
-Юуны өмнө Хүүхдийн баярын мэнд хүргэе. Баяраа яаж тэмдэглэдэг вэ?
-Жаахан байхдаа гадуур явж тэмдэглэдэг байсан бол одоо гэртээ хоол унд идээд, аав, ээж, хоёр эгчтэйгээ баярладаг болсон. Монголд Диснейлэнд шиг парктай бол гоё байхгүй юу тэй? Очоод тогловол. Том болоод Монгол Улсаа гоё, сайхан хөгжүүлэхийн төлөө их юм хийнэ ээ.
-Тэгэлгүй яах вэ. Математикийн хичээлээр олон тэмцээн уралдаанд орж байсан юм байна. Анхныхаа тэмцээнд хэзээ орж байв?
-Анх хоёрдугаар ангидаа сургуулийнхаа нэрэмжит олимпиадад орж байсан. Амжилт үзүүлээгүй /инээв/. Энэ жил “Kangaroo” олон улсын математикийн олимпиадад оролцож хүрэл медаль авсан нь хамгийн том амжилт болсон. Би нийтдээ 3 алт, 3 хүрэл, 1 мөнгөн медаль авсан.
-Яагаад математикийн хичээлээр түлхүү хичээллэх болов?
-Бага байхдаа би гадуур явахдаа тоо нэмж хасаад л явдаг байсан гэсэн. Сургуульд орохоосоо өмнө 4 нас хүрэхдээ би уншиж, бичиж, тоо бодоод сурчихсан байсан болохоор ээж маань намайг тоогоор “явуулья” гэж бодсон гэсэн. Ээж маань тэр бүгдийг зааж өгсөн л дөө. Харин хоёрдугаар ангид М.Оюун-Эрдэнэ багш маань тооны хичээл заадаг байсан.
-Математикийн хичээлээс өөр юунд сонирхолтой вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Спортоос хөлбөмбөг, гар бөмбөг сонирхдог. Бас энэ жил цэнгээнт бүжиг, шүлгээр сургуулийнхаа урлагийн наадамд оролцсон. Ер нь хөдөлгөөнтэй зүйлүүдэд их дуртай. Хөлбөмбөгөөр эгчийгээ дуурайгаад Ливерпүүлийг дэмждэг.
-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Эдийн засагч эсвэл их сургуулийн тооны багш болохыг хүсдэг. Бас их олон хэл сурахыг хүсдэг. Манай аав Дэлхийн зөнд жолооч, ээж маань багш хийдэг. Том болоод аав, ээжийнхээ ачийг хариулах нь бас миний том хүсэл, мөрөөдөл.
-Математикийн чиглэлээр энэ хүн шиг болох юмсан гэж боддог хүн байдаг уу?
-Оюун ухааны академийн М.Хатанбаатар ах шиг болохыг хүсдэг.
-Зуны амралт болох дөхчихлөө. Амралтаараа юу хийдэг вэ?
-Хөдөө эмээ, өвөө дээрээ очоод тугалаа хариулаад, найзуудтайгаа тоглоод, даалгавраа хийгээд л өнгөрүүлдэг дээ.
-Хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна?
-Ээж, хоёр эгчдээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдүүдээ сайн хүн болохын тулд хичээл номдоо шамдан суралцаарай, бүх хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.