“Ярилцлага”-ын буландаа БНСУ-ын алдартай одод үйлчлүүлдэг “SOONSIKI” хэмээх өндөр зэрэглэлийн салоны продизайнер үсчин Беке буюу К.Тлеубекийг урилаа. Сөүл хотын зэрэглэл өндөртэй энэ салонд Беке 10 гаруй жил ажиллаж байна. Солонгост төдийгүй дэлхийд нэртэй одод энэ монгол залуугаар үсээ засуулахаар түүнийг зорьж очдог гэхээр бахархмаар байгаа биз.
ДЭЛХИЙН ХААНА Ч АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШЬЕ ГЭЭД ҮСЧИН БОЛСОН
-Маш завгүй байхад нь хүрээд ирлээ, уучлаарай. Ажил нь үргэлж энэ мэт “буцалж” байдаг уу?
-Тийм ээ, надад завтай байх үе ховор. Сая Хятадын загвар өмсөгч охины үсийг засаж дууслаа. Монгол хүнтэй уулзаагүй удсан болохоор их сонин байна шүү. Би Солонгост 11 дэх жилдээ ажиллаж байна. Анх 18 настай энд ирсэн. Манай салон дүүрэгтээ хамгийн том нь. Анх захирал бид хоёр Аньсань хотод жижигхэн үсчний газар байгуулж байлаа. Яваандаа өргөжүүлсээр 2008 онд хотын төвд нүүж ирсэн. Энэ сард Каннам дүүрэгт салбар салоноо нээх бэлтгэл хангаад байна. Солонгосын гол төв, баячуудын дүүрэг гэгдэх Каннамд салбараа нээх нь бидний гол зорилго л доо. Каннамд очсон байхад уруудна гэсэн ойлголт байхгүй, улам л байр сууриа бэхжүүлнэ.
-Та яаж яваад энд ажиллаж, амьдрах болов оо?
-Миний хойд эцэг солонгос хүн л дээ. Ээж минь Солонгост 20 гаруй жил амьдарч байна. Манайхан гэр бүлээрээ Солонгосын иргэншилтэй. Харин би ганцаараа албан ёсны визтэйгээр амьдардаг. Хүүхэд байхдаа Солонгост ирээд дэлхийн хаана ч ажиллах боломжтой мэргэжил эзэмшье гэж шийдсэн. Үсчин болохыг ээж минь надад зөвлөсөн. Манай захирал эндхийн нэртэй үсчин. Захиралтайгаа танилцаад 11 жил болжээ. Анх би солонгос хэл мэдэхгүй, захирлын туслах ажилтан байсан. Хог шүүрдэхээс эхлэн, алхам бүртээ суралцсаар үсчин болсон. Одоо хайчтайгаа байхад би дэлхийн өнцөг буланд хаана ч алзахгүй амьдарч чадна гэж бодохоор мэргэжлээрээ бахархдаг шүү.
БАГА НАСНЫ МИНЬ ХЭЦҮҮ АМЬДРАЛ НАМАЙГ ИРЛЭСЭН ЮМ БОЛОВ УУ
-Хүний нутагт, ийм их өрсөлдөөнтэй зах зээлд монгол хүн мэргэжлээрээ амжилттай ажиллаж буйд бахархаж байна. Амжилтад хүрэхэд Танд юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Бага насны минь хүнд, хэцүү амьдрал намайг хурцалж өгсөн юм болов уу. Жаахан байхаасаа л өнчин, ядуу амьдралыг туулсан. Энд ирээд амьдралынхаа төлөө тэмцэх ёстой гэдгийг ухамсарлаж хөдөлмөрлөсөн. Мэдээж амар хялбар ажил гэж байхгүй, шантрах үе надад гарч байсан. Гэвч хүүхэд насандаа үзсэн тэр зовлон бэрхшээлтэй харьцуулахад энэ юу ч биш, үүнийг л давах ёстой гэх зэргээр өөрийгөө хурцалж байлаа. Хамгийн гол нь би ажилдаа маш дуртай байсан нь өдий хүртэл хөдөлмөрлөхөд нөлөөлсөн байх аа.
/Үсчин Бекегийн өөрийн үсээ засч буй бичлэг/
-Багадаа тийм хүнд хэцүү амьдрал туулсан хэрэг үү?
-Тийм ээ, яс үндсээрээ гадуурхагдана. Томчууд, хүүхэд ялгаагүй казах, хасаг гэж дуудаж, ялгаварлан гадуурхдаг байлаа. Үүнээс болоод тухайн үедээ казах болж төрсөндөө харамсдаг байж билээ. Тэгээд Казахстанд очиход “Монгол” гэж гадуурхана. Энэ үед надад өөрийн гэсэн орон зай байхгүй мэт санагдаж, үнэн голоосоо эмзэглэдэг байжээ. Солонгост ирэхэд энэ тал дээр эмзэглэж байлаа. Гэтэл эсрэгээрээ би олон орны найзуудтай болж, хуучин сэтгэлгээ минь өөрчлөгдсөн. Уг нь би Монгол иргэншилтэй, Монголын иргэн шүү дээ.
СӨҮЛД МЭРГЭЖЛЭЭРЭЭ ТООГДОН “АМЬД” ҮЛДЭНЭ ГЭДЭГ АМАРГҮЙ
-Сөүл хүн ам олонтой, маш том хот. Энэ хэрээр мэргэжлийн өрсөлдөөн мэдээж өндөр байх?
-Тэгэлгүй яах вэ. Энд хэн чадаж байна тэр л цойлно. Солонгост хамгийн нийтлэг ажил бол такси, үсчин, дэлгүүр юм. Хотоор явбал үсчний газраас их юм байхгүй. Зах зээл боломжтой болсон энэ үед хүн бүр зээл аваад үсчин нээх эрх нь нээлттэй. Тийм болохоор мэргэжлээрээ “амьд” үлдэнэ гэдэг үнэхээр амаргүй.
-Ур чадвараасаа хамаарч үсчид зэрэглэлтэй байдаг байх. Таны хувьд ямар түвшинд нь явж байна?
-Би үсчний продизайнер цолтой. Мэргэжлийн хувьд хэн ч надад зааварлах эрхгүй гэсэн үг. Үсчид дундаа зэрэглэлийн чансаагаараа хамгийн том нь. Энд үсчний зэрэг чансааг үйлчлүүлэгчдийнх нь тоогоор тодорхойлдог. Хэн их үйлчлүүлэгчтэй байна тэр эрэлттэй чадварлаг үсчин гэсэн үг. Түүнээс гадна би хамгийн олон үйлчлүүлэгчтэй үсчнээр шалгарсан учраас ирэх сард зэрэг нэмэх гэж байгаа. Ер нь нэгэнт хүрсэн түвшнээ хадгалах, ахиулахын тулд маш их чадвар шаарддаг.
ДУУЧИН JAY PARK ЗЭРЭГ ОЛОН АЛДАРТНУУД МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
-Үйлчлүүлэгчийнхээ тоогоор тухайн үсчнийг үнэлдэг юм байна. Тэгэхээр Та өдөрт олон хүний үс засдаг байх даа?
-Үйлчилгээний төлбөр өндөр учир хүний үсийг гялс засахыг чухалчилдаггүй. Манай монголчууд “Юу байхав, аравхан минутад засчихна биз дээ” гэж хэлэх нь бий. Үнэндээ хурдан байх нь чухал бус, чанартай засах нь миний гол зарчим. Тиймээс би нэг хүнд нэг цаг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, захиалгаа нэг цагийн зайтай авдаг. Өдөрт есөн цаг ажиллана гэхээр сард дунджаар 180-220 хүний үс засдаг юм уу даа. Солонгост хамгийн их үйлчлүүлэгчтэй үсчин сард 300-400 хүний үс зассан байдаг. Энд мастер үсчингүүд 2-3 туслахтай байдаг. Энэ жишгээр би ч бас хоёр туслахтай. Завгүй үедээ үсээ засаад л орхидог, үлдсэн ажлыг туслахууд маань хийнэ. Үсчин болгонд хэрхэн ажилласан үзүүлэлт сарын эцэст гардаг. Хэрвээ сар болгон 200-гаас дээш хүний үс засч энэ үзүүлэлтээ гурван сар хадгалж чадвал зэрэг ахих боломжтой болдог.
-Та байнгын үйлчлүүлэгчтэй болсон биз дээ?
-Тийм ээ, дээд тал нь 7-8 жил үсээ засуулсан үйлчлүүлэгч бий.
-Татгалзахгүй бол олны танил үйлчлүүлэгчдээсээ сонирхуулаач?
-Сүүлийн үед дэлхийд нэрд гарч байгаа дуучин Jay Park-ийн үсийг хоёр долоо хоногт нэг удаа засдаг. Харин Солонгостоо алдартай хүн гэвэл олон бий. Миний үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эрэгтэй хамтлаг дуучид. Ихэнх үйлчлүүлэгчтэйгээ гэрээ хийдэг. Сард 500 мянган воны гэрээ хийгээд тэндээсээ үйлчлүүлэх бүртээ суутгах хэлбэрээр ажилладаг. Тийм болохоор үйлчлүүлэгчид тасрахгүй ажлын байрнаасаа холдох боломж тэр бүр гардаггүй.
ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ҮСИЙГ 30 МЯНГА, ЭМЭГТЭЙ БОЛ 35 МЯНГАН ВОНООР ЗАСДАГ
-Танайхаар ороход л үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, тав тухыг чухалчилдаг нь салоны тохижилт уур амьсгалаас тодорхой байна. Мөн таны классик маягийн хувцаслалт биеэ авч яваа байдал үйлчлүүлэгчээ хүндэтгэж байгаагийн илрэл гэж харлаа?
-Манай үсчид үйлчлүүлэгчээ хүндэтгэх үүднээс хувцаслалтдаа анхаардаг. Би сүүлийн үед мэргэжлийн ур чадвараас гадна стиль имиждээ анхаарал хандуулах нь чухал юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл нэртэй хүмүүс үсээ засуулсныхаа дараа хамт зургаа авахуулах тохиолдол цөөнгүй. Тэр үед навсайгаад зогсч болохгүй биз дээ. Түүнээс гадна Солонгост хүмүүс амьдралын маш завгүй хэмнэлд орчихсон учир тухайн үйлчлүүлэгчтэйгээ сайхан харилцаа үүсгэж, хүссэн сэдвээр нь ярилцаж, үсээ засуулах үед нь тухтай орчин бүрдүүлэх нь бидний үүрэг шүү дээ.
-Үс засах дундаж ханш ямар байдаг юм бэ?
-Энгийн үсчид эрэгтэй хүний үсийг 25 мянга, эмэгтэй бол 30 мянган воноор, харин би 5000 воны нэмэгдэлтэйгээр засаж байна.
-Ойрд Монголдоо очив уу?
-2006 оноос хойш очоогүй. Очоогүй их удсан байна, ирэх жилийн өвөл очихоор төлөвлөсөн.
-Ажлаас гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна. Гэр бүл төлөвлөж амжсан уу?
-Найзууд маань бүгд л гэр бүлтэй болсон. Миний хувьд амжаагүй л явна. Ажил хийхгүй бол амьдрах аргагүй шүү дээ. Залуу насандаа л хөдөлмөрлөхгүй бол хэзээ ажиллах вэ. Заримдаа хоолоо идэж амжилгүй ажилласаар “мангас шиг” өлссөнөө орой л мэдэх үе байна. Илүү дутуу юм бодох сөхөөгүй л амьдарч байна даа.
МОНГОЛЧУУД ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БАЙГААГААС БОЛООД “БИ МОНГОЛ” ГЭЖ ХЭЛЭХЭЭС САНАА ЗОВДОГ
-Монгол хүмүүс хэр үйлчлүүлж байна?
-Хааяа л ирдэг. Өнгөрсөн жилээс зэрэглэл ахиж түүнийхээ хэрээр үс засах үнэ нэмэгдсэн болохоор ирж үйлчлүүлэх монголчууд цөөрсөн юм болов уу. Ер нь тэгээд хүмүүс ажлыг минь ойлгохгүй гоочлох тохиолдол гардаг. “Адилхан Монгол байж юунд үнэрхдэг юм”, “солонгосжсон” гэх зэргээр хэлнэ ээ. Монгол шиг танилын нүүрээр хямдруулж дураараа аяглах эрх надад байхгүй. Би өөрөө салонтай байсан бол өөр хэрэг.
-Нууц биш бол хэдэн воны цалинтай ажилладаг вэ?
-Солонгосчуудын дундаж цалингаас харьцангуй дээгүүр авдаг.
-Үйлчлүүлэгчид чинь таныг Монгол хүн гэдгийг мэддэг үү?
-Мэднэ. Энд удсан болохоор хүмүүст хэлсэн хэлээгүй намайг мэддэг. Нэгэн үе Монгол гэж өөрийгөө танилцуулдаг байлаа. Сүүлдээ Монгол гэж бараг хэлэхгүй байгаа. Саяхан Монгол эмэгтэй Сөүлд буумагцаа онгоцны буудал дээрээс 15 хүний түрийвч суйлсан хэрэг гарсан. Бас өнгөрсөн жил монгол залуучууд энд нэг нэгнээ хутгаллаа. Энэ мэт хэргээс болоод эх орноороо бахархах үзэл минь ичихээр солигдож байгаа нь харамсалтай. Ер нь хүний нутагт сайнаасаа илүү мууг л ам дамжин ярьдаг болохоор энд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн нэр хүндэд халтай. Солонгост монголчууд амжилттай ажиллаж амьдардаг ч улсынхаа нэр хүндийг унагасан гэмт хэргүүд цөөнгүй гардаг нь харамсалтай санагддаг.
-Энд олон жил амьдарч байгаагийн хувьд Солонгосчуудаас авах давуу тал гэвэл юуг хэлэх вэ?
-Ажилсаг чанар, бие биеэ хүндэтгэх соёл юм уу даа. Солонгосчууд нэг ажил хийвэл эцсийг нь заавал үздэг давуу талтай. Харин бидний нэг дутагдалтай тал бол хүч шаардах зүйл дээр чанга байдаг ч өчүүхэн бага зүйлд ч тууштай хандаж чаддаггүй бууж өгдөг. Гэхдээ манай залуучууд гадагшаа дотогшоо их явж, суралцаж, гаднын соёлоос суралцан өөрчлөгдсөн байх аа.
-Монголдоо ажиллах бодол танд бий юу?
-Мэдээж их зүйл сурч зорилгоо биелүүлснийхээ дараа эх орондоо ажиллаж амьдарна.
Хэрэв та "Дээжис" дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM