Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр, манай улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын 88 жилийн ойтой давхцан зохиогдож байгаа "ICT ЕХРО-2009" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тавдугаар сарын 17-н буюу Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийг тохиолдуулан "ICT EXPO" үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулсаар дөрөв дэх жилийн ойтойгоо золгож байна.
Хамгийн хурдацтай хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт жил жилээр нэвтрэн нэмэгдэж байгаа ололт амжилтыг дэлгэн харуулах тус үзэсгэлэн салбарынхны хувьд хэрэглэгч олондоо нэгэн цэгээс төвлөрөн үйлчилдэгээрээ онцлог юм.
"ICT ЕХРО-2009" үзэсгэлэнд үүрэн телефоны операторууд 3G технологийнхоо давуу талыг нүдээр үзүүлж, цахим спортын үндэсний аварга шалгаруулах тэмцээн залуусын сонирхлыг ихэд татаж байлаа.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар “Монгол улс дотооддоо компьютер үйлдвэрлэх эхлэлийг тавьж чадсан юм чинь удахгүй бид эх орондоо гар утсаа хийдэг болох байх. Хоёрхон жилийн өмнө хөдөө орон нутгийн иргэд заавал сумын төвдөө очиж утсаар ярьдаг байсан бол өнөөдөр үүрэн холбооны дөрвөн оператор бүх сум, сууринд хүрч ажиллаж байна.
...Гэх мэтчилэн асар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбарын гайхамшгийг бид "ICT ЕХРО-2009" үзэсгэлэнгээс мэдэрч чадна. Эндээс цаашдаа бүр илүүг хийх мөрөөдлөө олж авах боломжтой” гэлээ.
Мөн энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол улсад анх удаа радио, долгионы хяналтын орчин үеийн системтэй болсноо зарласан нь мэдээлэл, технологийн салбарынхны хувьд нэгэн баярлууштай мэдээ болсон юм.
Түүнчлэн энэ өдрүүдэд өнгөрсөн жилээс өдийг хүртэл шилдгээр нэрлэгдэх брэнд, үйлчилгээнүүдийг зарлаж, салбарын тэргүүлэгчдийг тодруулах аж.
Уншигчид та бүхэн мэдээлэл, технологийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл энэ сарын 19-нийг дуустал үргэлжлэх "ICT ЕХРО-2009" үзэсгэлэнг зориорой.
Та бүхэн манай Холбоотой мэдээнээс "ICT ЕХРО-2009" үзэсгэлэнгийн видео сурвалжлагыг үзээрэй.
Бэлтгэсэн: Ч.Болортуяа, А.Ариунболд