Бид мэдээлэл, харилцаа холбоо, техник технологитой холбоотой өөрчлөлт шинэчлэлийн эрин зуунд амьдарч байна. Техник технологийн хэрэглээ, шинэ нээлт, нэвтрүүлэлтээс үүдэн хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаагаас улбаатай боловсролын салбарт ч ихээхэн нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын боловсролын салбарт STEAM хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх хандлага давамгайлж, хүүхдийг багаас нь системтэй, илүү интерактив, зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн хичээлийг заахад анхаарч байна.
Тэгвэл "Орчлон” сургууль орчин үеийн боловсролын чиг хандлагад бүрэн нийцсэн тоног төхөөрөмж, анги танхимын шийдэл бүхий сургалтын орчинг бүрдүүлсэн ахлах сургуулиа өнөөдөр ашиглалтад орууллаа. STEAM буюу байгалийн ухаан, технологи, инженеринг, урлаг-гоо зүй, математикийн цогц чадамжийн хөтөлбөрүүдийг онол, практик хослуулан заах тус сургууль мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулгыг Кембрижийн хөтөлбөртэй хослуулан явуулах юм.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, урлагийн хичээлийн хөтөлбөрөө сонирхолтой туршилт үзүүлбэрүүд дээр тулгуурлан хэрэгжүүлж, хүүхэд өөрөө бүхнийг оролдож, туршиж, хөгжилтэй, адал явдалтай арга барилаар танин мэдэх, бүтээлч орчинг бүрдүүлжээ. Тухайлбал, шинжлэх ухааны хичээл дээр томъёо цээжлээд суух биш үүсэл гарал нь юу вэ, үүний үр дүнд юу бий болох вэ гэдгийг өөрөө хийж, туршлагажин, алдаанаасаа суралцах боломжтой юм. Ингэснээр хүүхдийн асуудлыг шийдвэрлэх болон шүүмжлэлт сэтгэлгээ хөгжиж байдаг.

Орчлон сургуулийн гүйцэтгэх захирал А.Ууганбаяр "Ахлах ангийн хүүхдүүд академик боловсролоос гадна нийгэмшихүй болон зүрх сэтгэлийн боловсрол, сошиал орчин сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг чадвар эзэмших чухал болсон. Дэлхий нийтийн сургалтын чиг хандлага хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгохоос гадна өөр хоорондоо өрсөлдөх биш, хамтач байх, нийгэмшихүйд чиглэсэн сэтгэлийн боловсрол олгоход түлхүү анхаардаг болж байна.
Бид ч энэ жишгээр 2014 оноос сургуульдаа сэтгэлзүйчийн орон тоог бий болгосон. Мөн иог, нийгмийн ажилтан, эмч, биеийн тамирын багш нарын хамтарсан баг 25 төрлийн хичээлээр олон улсын стандартын дагуу үндэсний онцлогт уялдуулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна" гэв.