Италийн Стромболи арал дээр байрлах идэвхтэй галт уул өчигдөр хоёр удаа дэлбэрчээ. Гамшгийн улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд жуулчид, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Галт уул дэлбэрэх үед Сицилээс ирсэн 35 настай жуулчин ууланд авирч яваад амиа алдсан аж. Харин гал сөнөөгчид түүнтэй хамт явж байсан найзыг нь аварч чаджээ.
Уг галт уул нь дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулуудын нэг ажээ. Дэлбэрэлтийн дараа халуун лаав уулын бэл даган урсаж байсан гэнэ. Энэ үеэр жуулчид далайн ус руу үсрэн орж байсныг гэрчүүд мэдээлсэн байна.
Гал сөнөөгчид галт уул дэлбэрсний улмаас үүдэн гарсан галыг унтраахаар голомт дээр нь ажиллажээ.
500 хүн амтай Стромболи арал нь жуулчдын зорин очдог алдартай газруудын нэг аж. Хамгийн сүүлд уг арал дээр 2002 онд ийм хэмжээний хүчтэй дэлбэрэлт болж байжээ.
Эх сурвалж: BBC