Бүгд найрамдах Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн сайд Шри Дармэндр Драдан манай улсад айлчиллаа. Тэрээр өчигдөр болсон, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлтэд оролцсон юм. Түүнтэй хамт тус улсын төмөр зам, байгалийн хий, газрын тосны компанийн төлөөллүүд хүрэлцэн иржээ.
Шри Дармэндр Драдан сайд “Монгол-Энэтхэг улсууд стратегийн түншлэл тогтоосон. Бидний хүрсэн харилцааны энэ түвшинг бататган Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сард Шинэ Делид төрийн айлчлал хийлээ. Энэ айлчлалын мөрөөр ажиллах зорилгоор би Монголд ирээд байна” гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа өргөжиж, 2018 онд нийт худалдаа 53 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх онуудынхаас өссөн дүн юм. Газрын тос боловсруулах үйлдвэр Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байгаагаа Драдан сайд илэрхийлсэн. Үнэхээр ч энэ төсөл 2023 онд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээр ДНБ-ий өсөлтөд шууд нөлөөлнө гэж төсөл хэрэгжүүлэгчид үздэг.
Учир нь тус үйлдвэр бензин шатахууны нийт хэрэглээний ¾-ийг хангана. Говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон ордууд, агаарын тээврийн компаниудыг шатахуунаар хангана. Энэтхэгийн сайд хэлсэн үгэндээ Монгол Улс өөрийн газрын тосны үйлдвэртэй болох нь эдийн засгийн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Цаашид Монгол-Энэтхэгийн эдийн засгийн харилцаа зэс, алт, газрын ховор элементийн хайгуул, аялал жуулчлалын салбарт тэлэх бүрэн боломжтой гэдгийг ч тодотгов.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Иймд үйлдвэрийн барилгын ажлаас өмнө үйлдвэр хүрэх төмөр болон авто замыг юун түрүүнд тавьжээ.
Дорноговь аймгийн ахлах ангийн арван сурагч ирэх хичээлийн жилд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцана.
Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшиний танилцуулснаар үйлдвэрийн дэд бүтцийн гурван төсөлд нийт 126 тэрбум төгрөг зарцуулжээ. Монголын газрын тос боловсруулах үйлдвэр Хөгжлийн банкнаас 11 хувийн хүүтэй (бодлогын хүүтэй уялдсан) асван зээлээ бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсний дараа төлнө. Үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-д дэд бүтэц байгуулахад нийт 250 тэрбум төгрөг шаардлагатай гэжээ. Гэвч бүтээн байгуулалтын ажлуудыг дотоодын нөөц бололцоогоор хийсэн тул ихээхэн хөрөнгө хэмнэсэн байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор тус аймаг хоёр дахь Эрдэнэт хот болно гэсэн юм. Оргил үедээ буюу 2022 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 8000 хүн ажиллана. 2023 оноос хойш 550 хүн үйлдвэрт тогтмол ажиллах юм.
Манай улс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн эдийн засгийн гурван тулгуур хоттой байсан үе ард хоцорч, Өмнөговь аймаг суурьшлын шинэ төв боллоо. Тэгвэл тун удахгүй Дундговь аймаг төвийн бүсийн хөгжлийн тулгуур болох нь ээ. Энд төмөр замын хоёр том төсөл (Зүүн баян-Таван толгой, Сайншанд-Чойбалсан-Тамсаг булан) нэгэн зэрэг хэрэгжиж байна. Эдгээр төмөр замын 30 км-ын радиуст буй томоохон ордуудыг ашиглаж эхлэхээр хүн ам өсөх нь тодорхой. Одоо Дорноговь аймагт 69 мянган иргэн амьдарч байна.

Хайгуулын 32, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 37 орд бий. Эдгээр ордуудыг ашиглаж эхлэхэд одоогийн 1 сая тоннын газрын тосны хэрэглээ ч дагаад өснө. Энэ нутгийн хөрсний гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алаг тогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын материалын баялаг бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг.
Алсдаа Хөөт, Сайншанд, Өмнөговьд аж үйлдвэрийн парк байгуулна. Эдгээрийг хооронд нь холбосоор эдийн засгийн томоохон сүлжээ энд үүснэ гэж Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан танилцуулсан юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төслүүдийн нээлт болсны дараа бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, хувь хүмүүсийг шагнасан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, УБТЗ-ын хамт олонд талархлын бичиг гардуулав. Мөн УУХҮ, Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Тэргүүний замчин, Хүндэт төмөр замчин, яамны жуух бичгийг замын бүтээн байгуулалтад оролцсон шилдэг ажилтнуудад олгосон юм.
Төгсгөлд нь БНЭУ-аас манай улсад суугаа элчин сайд Сингх арван сурагч сурах эрхийн бичгийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд гардуулав. Дорноговь аймгийн ахлах ангийн арван сурагч ирэх хичээлийн жилд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцана. Сум тус бүрээс хоёр хүүхдийг сонгон шалгаруулжээ.