gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЧУУЛГАН: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Р.Адъяасүрэн
Улс төр
2019-10-04
212
Twitter logo

УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. (Хоригийг ЭНД дарж уншина уу.) 

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Хууль зүйн үндэслэлгүй хориг тавьсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолсон юм.

Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна. 

Хууль ёсыг чанд баримталж, нийгмийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд явуулах ёстой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүйг 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүд бүрэн харуулсан гэдгийг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. 

Мөн УИХ-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байгааг ч дурдсан юм. 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖЭЭГҮЙ

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулж байна. Байнгын хорооны 2019 оны аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжээгүй гэдгийг тэрбээр хэллээ. 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР 38.5 ХУВЬ НЬ ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖЭЭ

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцууллаа. Тэрбээр байнгын хороо 2019 оны 10 сарын 3-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн гэв.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар Үндсэн хууль бол нийгмийн ойлголцол, зөвшилцлийн гэрээний баримт бичиг тул АН, МАН улстөржилгүй, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад, сонгодог парламентын жишигрүү явах хэд хэдэн заалт дээр зөвшилцөж, Үндсэн хуулийн цэцэд очилгүйгээр хуулийн маргаан, зөрчилгүй байгаасай гэсэн үүднээс Ерөнхийлөгч хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээсэн гэв.

Ингээд "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжсэн байна. 

З.Энхболд: ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-Д ТУС БОЛЖ ХОРИГ ТАВЬСАН

Ерөнхийлөгчийн хориг, байнгын хороодын санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энд хүргээд булшилж байгаад харамсаж байна. Би нэг хүнд маш их харамсаж байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах санаачилгыг хэн гаргасан юм бэ. Бид зургаадугаар сараас хойш, бүр хоёр жилийн өмнөөс Үндсэн хуулийн асуудлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй бол болдоггүй юм шүү гэж Ц.Нямдорж сайд захиж, зөвлөж ирсэн. Бүх асуудалд оролцож, ингэж хэлж байсан хүн гэнэт зөвшилцлийг хүлээн зөвшөөрүүлэхгүй гээд МАН-ын бүлгийг өөрийн үгээр болгосон. Гэтэл одоо Ард нийтийн санал асуулга явуулахгүй гээд сууж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: АНСА-аар Үндсэн хуулийг батлах санаачилгыг хэн баталсан бэ гэж асуулаа. 2016 онд МАН сонгуульд төрөө засах, ард түмнээ ядуурлаас гаргах, төр шиг төртэй, улс шиг улс болгохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийнэ, ингэхдээ ард түмнээсээ асууна гэж тусгасан. Үүний дагуу төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж бүтэн хоёр жил ажилласан. Нийт ард иргэдээс 5.7 сая саналыг цуглуулж байж 2019 оны зургадугаар сард Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүн өргөн барьсан. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: 1999 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа дур зоргоороо хандаж болохгүй юм байна гээд хууль баталж гаргасан. Ерөнхийлөгч тэр хуульд нийцүүлж хориг тавьсан. Эцсэлж батлахаасаа өмнө өөрчлөлт хийх, УИХ-д тус болох гээд хориг тавьж байна. Процессийн хууль зөрчиж Үндсэн хуулийн цэцэд очих уу, эсвэл олон жилийн хүч хөдөлмөр олон зуун сая төгрөг зарцуулсан текстээ батлаач гэсэн саналтай байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Үндсэн хууль бол олон нийтийн эрх ашиг болохоос намын эрх ашиг биш. 2016 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд яасан ч яадаг юм гэж яриад байх юм. Ингэж болохгүй. Х.Нямбаатар зарим нөхөд нь сөрөг хүчинтэй нэгдэж Үндсэн хуулийг унагалаа гэсэн ухаантай юм яриад байх юм. Танай нам л унагасан шүү дээ. Та нар манайхтай манайхгүй шийдээд явах бүрэн эрх чинь байгаа. Жонхуу хутгаснаасаа салах гэж АНСА гэж зүйл гаргаж ирсэн. Дараа нь буруудвал ард нийтээрээ л баталсан шүү дээ гэх гэж ийм зүйл оруулж ирсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, алдаагаа засах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би нэг тайлбар хийх ёстой юм болов уу гэж бодож байна. 62 гишүүний биигт гарын үсэг зурсан нь үнэн. Зөвшилцлийн хаалга хаагдсан. АН-ын оролцоогүйгээр, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдвэр гаргах гэж яваад түгжээнд орсон учраас зөвшилцлийн зарчмаар явахыг хатуу баримталсан. Намайг хүсээгүй байхад зөвшилцлийн ажлын хэсэгт оруулсан. Хоёр гурван асуудлаар олонхийн бүлэг дээр оруулахаар болсон. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил, ашигт малтмалын тухай хуулийн заалт зэргийг ард түмэн дэмжихгүй байна гээд бүлэг дээр унагасан. Надтай хамаагүй. АН-аас болсон болоогүй зөвшилцөх бичиг ирсэн. Би нэг зүйл дээр хатуу зогсож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч, АН-ын оролцоогүй шийдэж болохгүй. Энэ оролцоогүйгээр аль ч засаг, аль ч эрх мэдлийн үед шийдвэрлэх боломжгүй. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Гурван сая хүнийг гудамжинд гаргачихгүй байх үүргийг цагдаа, хууль зүйн салбар хариуцдаг юм. Би үүнийгээ ч бодож байна. 

УИХ-ын гишүүн О.Батнасан: Цастай байхад эхлээд цэцэг хагдраад дууслаа. Зөвшилцөнө гээд бөөн юм боллоо. Гишүүдийн тоог 108 болгох, холимог тогтолцоо оруулсангүй гээд урваганаад байх хэрэггүй. Төсөв мөнгө ихтэй, хүйтэн нойтонд иргэдээ чирэгдүүлнэ гэж байвал ирэх оны сонгуультай хамтатгах арга зам байна шүү дээ. Нэг бол АНСА-аар эцэслэх, нэг бол гуравдугаар хэлэлцүүлэгт оролцуулаад Ерөнхийлөгчөөр ёсчлуулах боломж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар буруу зүйл байгаа юм бэ. 

Чуулганд оролцсон 53 гишүүний 64.2 хувийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан